БНХАУ: Баярын үеэр үүсэх замын түгжрэлийг нисдэг тэрэг, дроноор зохицуулна
2020-01-20

 

 

Хятадад сарны хуанлиар шинэ жил тэмдэглэх үеэр аялал жуулчлал эрс нэмэгддэг бөгөөд энэ үеэр үүсэх тээврийн хөдөлгөөний ачааллыг нисдэг тэрэг болон дрон ашиглан зохицуулна гэж Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Тээвэрлэлт болон зорчих хөдөлгөөний чанарыг хангах зорилгоор эрх баригчид Гуандун мужийн Гуанжоу, Жаоцин, Шаогуань  хотуудад дрон, нисдэг тэрэг ашиглаж эхэлсэн гэнэ.

 

Нисэх аппаратууд нь зам тээврийн ослыг шуурхай илрүүлэн, хянаж, аврагчдад тусламж үзүүлснээр замын түгжрэлээс үүдэх хохирлыг бууруулна гэж Гуандун мужийн тээврийн цагдаагийн газар мэдэгджээ.

 

Эрх баригчдын тооцоолсноор, Хятадын "цагаан сар"-ыг тэмдэглэхээс өмнө, баяр болох үеэр болон баярын дараа буюу нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 18-ныг дуустал үргэлжлэх 40 хоногийн "баярын улирал"-ын үеэр  гурван тэрбум гаруй тээвэрлэлт хийгдэх гэнэ.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, оргил ачааллын үе эхэлснээс хойш 100 сая гаруй хүн төмөр замаар зорчсон байна.  Баярын улирал эхэлснээс хойш есөн өдөр дарааллан өдөрт 10 сая хүн төмөр замаар зорчиж байгаа гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
.:
Бид бол Чингисийн удам, дээд тэнгэрээс заяатай төрсөн учир ямар ч асуудалгүй тэнгэр ивээгээд л зохицуулчихна.
2020-01-21