Нисэх болон төмөр замын буудлуудад титэм вирус илрүүлэх төхөөрөмж суурилуулжээ
2020-01-20

 

 

Шинэ төрлийн титэм вирус дэгдсэн Хятадын Ухань хотын нисэх болон төмөр замын буудлууд дээр энэхүү вирусийг илрүүлэх тусгай төхөөрөмжүүд суурилуулсан талаар ТАСС агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хот руу орох гол автозамууд дээр ч шалгалт хийж байгаа бөгөөд тээврийн гол зангилаанууд дээр тусгайлсан хэсгүүд байгуулагдан, мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм байна.

 

БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн вирусийн өвчлөлийн 17 шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж ням гаригт Ухань хотын Эрүүл ахуй, эрүүл мэндийн хороо мэдэгджээ. Халдвар авсан бүхий л хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлснээс гурван хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ. Албан ёсны мэдээллээр одоогийн байдлаар титэм вирусээр халдварласан 62 тохиолдол илэрснээс 19 хүн эмнэлгээс эмчлүүлэн гарчээ.

 

Эргэн сануулахад, Ухань хотод үл мэдэгдэх вирусийн халдвар гарсан талаар 12 дугаар сарын 31-ний өдөр Хятадын Засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн байна.

 

Улмаар нэгдүгээр сарын долооны өдөр Хятадын мэргэжилтнүүд дээрх өвчний өдөөгч нь 2019-nCoV 7 титэм вирус болохыг тогтоосон юм.

 

Шинэ төрлийн титэм вирусээр өвчилсөн хоёр дахь өвчтөн нас баржээ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин