Венесуэлд цахим валютын казино байгуулахыг зөвшөөрчээ
2020-01-20

 

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Каракас хотноо Petro  үндэсний цахим валютаар мөрий тавих казино байгуулах үүрэг өгчээ. 

 

Хасааг хөрвөх валютаар казиногоос авах бөгөөд доллар, евро, иен, юанийг хөрвөх валютад тооцох юм байна. Казиногоос олсон орлогыг боловсрол, эрүүл мэндийн салбарын хэрэгцээнд зарцуулна гэж Мадуро мэдэгдсэнийг El Nuovo Herald дамжуулжээ.

 

Венесуэл улсын хуулиар жуулчны бүс эсвэл таван одтой зочид буудлуудад казино ажиллуулахыг зөвшөөрдөг. Тиймдээ ч шинэ цахим валютын казино нь Humboldt зочид буудалд нээгдэхээр болжээ.

 

Энд дуулгахад, Венесуэл улс эдийн засгийн хямралын улмаас 2018 оны хоёрдугаар сард Petro хэмээх цахим валют гаргасан. Энэ валют нь Ethereum блокчейн платформ дээр суурилжээ. Мөн  Венесуэлийн газрын тос энэхүү цахим валютаар борлуулагдах болсон бөгөөд зохих гэрээг хэдийнэ байгуулсан гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин