ВИДЕО: 200 мянган алтанзул цэцгээр "цэцгэн хивс" бүтээжээ
2020-01-20

Нидерландын Амстердам хотноо нэгдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний алтанзул цэцгийн өдрийг тэмдэглэжээ. Энэ өдрийг жил бүрийн гурав дахь бямба гаригт тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ удаад найм дахь жилдээ тэмдэглэж байна. 

 

Үндэсний алтанзул цэцгийн өдрөөр энэхүү цэцэгсийн улирал ирж буйг голландчууд тэмдэглэдэг аж. Энэ мөчөөс эхлэн энэхүү гоёмсог, хүн бүрийн дуртай хаврын цэцэгс улс орон даяар худалдаалагдаж эхэлдэг юм байна.

 

Үндэсний алтанзул цэцгийн өдөр Амстердам хотын Дам талбайд ирсэн хүн бүр 200 мянган цэцгээс үнэ төлбөргүй авах боломжтой байдаг гэнэ. Энэ арга хэмжээ жуулчдыг ихээр татдаг бөгөөд өнгөрсөн жил олон улс орноос 17 мянга гаруй жуулчин Алтанзул цэцгийн өдрийг үзэж сониржээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yamr ch goy ym be
2020-01-21