Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг түлэгдэлт эзэлж байна
2020-01-20

 

Монгол Улсад түлэгдэлт нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж.

 

Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага” аяныг улсын хэмжээнд жил бүр өрнүүлдэг юм.

 

Тус аяныг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг хамтран хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Түлэнхий:
Хүүхдээ түлж байгаа эцэг эхэд хариуцлага тооцдог болгох хэрэгтэй. Тэр цагт л хүүхэд түлэгдэх нь буурна. Өөрөөр яаж буурна гэж... Мянга эмнэлэг, онцгой ямар ажил хийх юм бэ. айл болгонд нь орж хүүхэд нь түлэгдэх гэж байна гэж харж явах уу, хэний хүүхэд юунд түлэгдэж байгаа нь хэдий золгүй явдал ч гэлээ эцэг эхийн хайнга хайхрамжгүйгээс л болж хүүхэд түлэгддэг.
2020-01-20