ВИДЕО: Бид казино тоглоогүй, үзэж сонирхсон
2020-01-20

 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар багтсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан гишүүд казинод орсон тухай зурагтай мэдээлэл гарсан.  Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 

-Та айлчлалын үеэр казино тоглосон зураг байна. Энэ талаар тайлбар хийнэ үү?

 

-Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр бүхий гишүүд оролцоод ирлээ. Хугацаа давчуу байсан. Энэ сарын 13-15-нд олон улсын чуулганд оролцсон.  Энэ үеэр олон хүнтэй уулзалт хийсэн. Чуулганы үеэр УИХ-ын даргын хэлсэн үг, уулзалтуудын талаар та бүхэн мэдээлэл авсан байх. Харин өөртэйгөө болон хамт явсан гишүүдийн талаар гарсан мэдээллийн талаар хэлье.  Энэ сарын 17-ны өдөр нэг өдрийн аялалын хөтөлбөр Сиднейд байсан. 18-д Монгол руу ниссэн.

 

Казино тоглосон гэх зурагтай холбоотой асуудлаар тайлбар хийе. 17-ны өдөр Сидней хоттой танилцсан. Энэ хүрээнд Казиногийн худалдаа бизнесийн хамгийн том төвтэй бид Элчин сайдын хамт танилцсан. Энэ төв нь дэлгүүр, ресторантай. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Чулуунхүү бид дөрөв казинод ороод гарсан. Энэ хооронд сууж байгаа, зогсож байгаа зураг авсан байна лээ. 

 

УИХ-аар Ш.Раднаасэдээр ахлуулсан Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжвал Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг бодолцоод ч бид энэ талаар ойлголттой болохоор орсон.  Тиймээс үүнийг сонирхож, казиногийн талаар ойлголттой болох гэж бид дөрөв орсон. Гэтэл онгоцонд явж байтал ийм мэдээлэл гарсан байна. Бидний хувьд хэн нэгнээс нуугаад байх зүйлгүй. Мэдээж, УИХ-ын гишүүн сөрөг хүчний даргатай, УИХ-ын ахмад гишүүнтэй, Элчин сайдтай хамтдаа казино тоглоод байна гэж үгүй. Харин бид үзэж сонирхсон.

 

-Та бооцоо тавьсан уу?

 

-Бид казино сонирхож орсон, судлаагүй. Бооцоо тавиагүй. Мэдэх ч үгүй.

 

-Паспорт шалгасан уу?

 

-Сиднейд ороход казинод нь паспорт шалгадаггүй юм билээ. 

 

-Казиногийн хууль хэзээ орох вэ? УИХ-аар?

 

-Амжвал энэ УИХ хэлэлцээр ажлын хэсэг ажиллаж байгаа. 

 

-Төрийн албаны хуулиар н.Чулуунхүү гэдэг хүн ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрээд байна?

 

-Хариуцлага хүлээх бол хүлээнэ. 

 

 

Д.Эрдэнэбат: Казино тоглосноо зөвтгөхгүй 

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцсон. УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар багтсан юм. Айлчлалын бүрэлдэхүүнд явсан гишүүд казинод орсон тухай зурагтай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийлээ.

 

 

Тэрбээр:

 

-УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, Австралийн Канберра хотод болсон олон улсын Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцоод ирлээ. Энэ үеэр нэр бүхий гишүүдийг казинод орсон гэх асуудлаар  шуугиан гарч байна. Би Сиднейд анх удаагаа очиж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-нд аялал хийсэн. Аялал жуучлалын төвөөр явж байхдаа казиногоор ороод гарсан. Харийн оронд бид нэг монголчууд. Казиногоор орсноо зөвтгөх шалтгаан байхгүй. Харийн оронд явж байхдаа бие биенээ халамжилж явдаг. Тэр үедээ шуугиан тарина гэж бодоогүй. Хэвлэл мэдээллийнхэн ч үүн дээр анхаарал татаж байгаа нь зөв. Шуугиан тарих эрх нь нээлттэй байгаа. Энэ шуугианыг далимдуулж улстөржөөд, нэр хүндийг нь унагааж болохгүй. 

 

-Та зурган дээр байгаа хүн мөн үү?

 

-Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан. Би мөн. 

 

-Яагаад казинод орсон бэ?

 

-Хөтөлбөрийн дагуу үзэж сонирхсон. Ороод, сонирхоод гаръя гэж бодсон. 

 

-Казиногийн хуулийг УИХ хэлэлцэх үү?

 

-Казиногийн хуулийг УИХ-д өргөн барьсан байгаа. Өндөр хөгжсөн оронд казино нь аялал жуучлалд чиглэсэн байдаг. Тиймээс  бид орж үзэх шаардлагатай гэж бодсон. 

 

-Мөрийтэй тоглосон уу?

 

-Ямар ч гишүүн мөрийтэй тоглоом тоглоогүй. 

 

-Хэдүүлээ орсон бэ?

 

-Дөрвүүлээ орсон. Цаг гаруй явсан. 

 

-Та казинод тоглож байсан уу?

 

-Залуу байхдаа бусад орны казинод орж байсан. Д.Лүндээжанцан гишүүн явсан. Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх уу дээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Ямар ч хувиралгүй худлаа яриад сурцан сдакууд
2020-01-23
Энэ нөхдүүд иргэдийн өмнө л худлаа ардын нам, арчилсан нам гэдэг, нэг зүйл дээр яг адилхан хариулт хэлээд хээвнэг зогсож байгаа нь дээрх үйл явдлаар баталгаажлаа. Залуу үедээ дандаа нэг тийм лаларын зан арга барил зааж сургана новш хэрэг алга.
2020-01-21
Haha sain uzej mah yasandaa shingetel uzev uu? Odoo huuli bolovsruulhad huvi nemree oruulna enter geer ulgeree sain zohiovshiv. Ard tumniig sain moligdoh yumdaa
2020-01-21
zochin:
munkhbat uldene gej baixgyi dee ulaan cazinochin shuu dee
2020-01-20
zochin:
Erdene bat estoi bolj ene obgon ix xar mortei doo
2020-01-20
zochin:
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТОМИЛОЛТООР ЯВЖ БАЙЖ КАЗИНО ХЭСЭЖ БАЙГАА НЬ ТУЙЛИЙН ИЧГҮҮРГҮЙ ХЭРЭГ, ТЭР ТОМИЛОЛТЫН БИЧИГТ НЬ КАЗИНО ҮЗНЭ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ ХЭРВЭЭ ҮГҮЙ БОЛ ИХ ХУРЛААС НЬ ТАТ
2020-01-20
Хувийн зардлаар яваагүй:
Солиор тэнэг ээ, татвар төлөгчийн мөнгөөр төрийн айлчлалаар явчихаад казино орж зугацаад эрх эдэнд байхгүй. Зардлыг нь төлүүл
2020-01-20
зочин:
тоголсон байсан ч яадаг юм тэр онц юм биш ИХ хурлын гишүүд хүртэл тун хэцүү зовлонтой хүмүүс юм Бараг үнтэй жорлонд бие заслаа гэж хэлэх нь холгүй юм,Ямар зовлонтой улс бэ какакака хахахаха
2020-01-20
Хувийн зардлаар яваагүй:
Солиор тэнэг ээ, татвар төлөгчийн мөнгөөр төрийн айлчлалаар явчихаад казино орж зугацаад эрх эдэнд байхгүй. Зардлыг нь төлүүл
Зочин:
ebii dee. yum yzej nyd tailsan yum aa daa kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2020-01-20
Зочин:
Зэвүүн новш юмдаа. Хэлж байгаа нь увайгүй гэдэг нь. Ийм л хүн чанар, ичих булчиохай төрд бна даа.
2020-01-20
Nam bus irgen:
Ene eldev buruu uildel hiisen turiin hulhinuud neg ni ch shudargaar hergee huleehgui yumaa. Dandaa uursdiiguu umuurch eldev hogiin tailbar heleh yum.
2020-01-20
zoo zoo:
huuli sanaachilagchid muriitei togloson n barimttai gegeen dureeree meliigeed haragdaj bhad ingej guriigeed hudlaa unen tailbar hiigeed l bolchihdog yum baihdaa?huuli yriad ch hereg alga.uursduu iim bulhaitai nuhduud yaj shudraga huuli yrij sanaachilj boloh ve?hunii nuur harj bgaad ichih erhtengui hucaj chadaj bgaa n aimaar?zugeer l zailaad ug.ugaasaa hulgai hiisen munguu ingej l urtsgeej bgaa n oilgomjtoi.er hun shig togloson n unen shiitgelee huleey geh honshoortoi hun ene 76n novshnuudad neg ch bhgui.
2020-01-20
зочин:
ширээн дээр урд нь өрөөстэй житон харагдаж л.бна
2020-01-20
Bold:
za ingej hudlaa heleed yu gehev Tatvar tulugch bid nariin munguur hural nertei zugaalgand yavaad casino orood tasarchixsan saihan amidarch bn daa ta hed Tun udahgyi tolgoigoo duujluuleh tcag ireh biz
2020-01-20