"ХАМТЫН ТЭТГЭВЭР" чуулганы босго давах уу
2020-01-21

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хамтын тэтгэврийн хуулийн төслийг санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Өмнөх парламентад уг хуулийг баталсан ч өнөөгийн эрх баригчид хүчингүй болгосон билээ. 

 

Хууль санаачлагч "Төрөөс иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах бодлогын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь нийгмийн даатгалыг боловсронгуй болгох, тэр дундаа Монгол орны онцлогт тохирсон тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох явдал юм. Монгол улс дахь тэтгэврийн асуудлыг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулдаг ба тэтгэврийн даатгалын сан нь дотроо өндөр настан, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмжээс бүрдэж байна. Манай улсын одоогийн тэтгэврийн тогтолцооны тэтгэвэр бодох арга нь төлсөн шимтгэлтэйгээ шууд хамааралгүйгээс хуваарилалт шударга бус, хувь хүний тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийг үнэгүйдүүлж, эдийн засгийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжилтэй уялдуулж зохицуулаагүйгээс тэтгэврийн даатгалын санд сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа юм.

 

Манай улс Тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоог хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс”-ны аргыг хэрэглэх хамгийн нааштай хувилбарыг сонгон ажиллаж байгаа боловч 1960 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр буюу түүнээс хойш төрсөн хүмүүсийн ажилласан бүх хугацаанд төлсөн байвал зохих шимтгэлийг нэрийн дансанд байршуулсан мөнгөн хуримтлал байхгүй байна.

 

Нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ гарахад бүрэн эргүүлэн авах иргэдийн хүсэл, сонирхлыг хөхүүлэн дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор арвижуулах, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах нь төрийн бодлогын гол зорилго байх ёстой" гэж үзжээ. 

 

Тэтгэврийн даатгалын тогтолцоонд тэтгэвэрт гарч байгаа иргэдийн насны бүтэц, дундаж наслалтын хэтийн төлөвийг харгалзан үзэх хэдий ч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... иргэнийхээ өмнө Төр хариуцна.” гэж заасны дагуу цаашид тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ, хуримтлалын тогтолцоог өөрчлөх бодлого барьж ажиллах хэрэгцээ шаардлага бий болсон.
Өмнө нь төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэдрүүгээ чиглэсэн олон нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч бас төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай зарим асуудал байсаар байна. Энэ нь “Хамтын тэтгэврийн” асуудал юм. Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулна. Үүнд:

1.3арим улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн хоёр буурлын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа буурал нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг байна. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх зорилгоор “хамтын тэтгэврийн” асуудлыг цаашид бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй юм.

2. Монгол Улсад хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг олон чухал ач холбогдолтой болно.

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь хуулийн төсөлд зааснаар олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн гэр бүлийн гишүүнд нь түүний амьдрах хугацаанд нь тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр давхар олгогдох явдал юм. Гэхдээ хуульд заасан тодорхой шаардлагыг хангахгүй буюу улсад ажил, хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэд энэ хуульд хамрагдахгүй юм. Хамтын тэтгэврийн тухай хуулийг Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай адилтган ойлгож болохгүй юм.

 


Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэнд олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтоох бөгөөд хамтын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. 

 

Ийнхүү Хамтын тэтгэврийн хуулийн төслөөр Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна. Харин чуулганы босго давж батлагдах  эсэх нь эрх баригчдын мэдэлд бий. 

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо
2020-01-22
Злчин:
Энэ бол маш зөв олон жил хамт амьдарч байгаад хэн нэг нь нас барахад үлдсэн хүмүүсийн ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд үлддэг. Тэд хамгийн бага тэтгэвэр авдаг хүмүүс байдаг. Тэд тэтгэвэрийн зээл авч чаддаггүй,хүүхдүүдээсээ тусдаа амьдрах санхүүгийн ямарч боломж байхгүй. Тийм ч учраас аль нэг хүүхдээ бараадаад айлын тогоо, шанага, хог шороог нь цэвэрлээд,хүүхдийн шуугианд олигтой ч дураараа хэвтэж амарч чадалгүй байж байгаад хорвоог орхидог. Тэд жаргал амсаж чаддаггүй. Иймд хамтын тэтгэвэр өгөх нь хамгийн чухал шүү.
2020-01-22
цахиур:
тэнэгтэхээ боливол таарна. Амьд хүний мөнгийг олигтойхон өгчихөөд дараа нь наадахаа ярь
2020-01-21
энэ хууль өмнөх ир хурлын үед батлагдсан шдээ. ман гарангуутаа хүчингүй болгочихсон юм. энэ бол ёстой хэрэгтэй хууль
2020-01-21
ahmad nastan:
үр хүүхдүүдэд нь өвлүүлдэг бол зүгээр юмдаа
2020-01-21
zochin:
yagaad dabahgui gej hamgiin heregteihuuli shd uursdduu huuliig taaruulj bataldag teneguuded bol ene butehgui bj magad bidend bol us agaar met heregtei bna shd
2020-01-21
Зочин:
Энэ уул нь маш зов хууль даа энийг дэмжих хэрэгтэй дээ ардын намын хулгай ч нар дандаа худлаа ярьж хулгай хийж байхаар ийм юмыг дэмжээд явах хэрэгтэй дээ ард тумэн харж байна шуу
2020-01-21
зочин:
Тэтгэвэрийн сангаа энэ нөхөр ,хоосолчихоод, хэдэн их наядын өрөнд улс орчихсон. Тэтгэвэрийн зөрүүг ч олгож чадахаа байчихсан байхад худлаа хошгируулаад. Бүгд тэтгэвэрээр тоглодог болжээ. Мөнгө амлахыг хориглосон.
2020-01-21
hund salbart nasaaraa ajillasan hyn biegyi bolood duusdagn hodloshgyi ynen ar ger ger byliinhee toloo l ter shyydee ter hynii nasaaraa zytgesen zytgeln ger byldee yum chin ger byldee yldeehn shudarga
2020-01-21
Ард түмний ₮:
Эрдэнийн энэ санал хамгийн зөв санал шүү, МАН-ныхаан! Зөв сэтгэж сур, АН-аас суралц. Та нарын 2 дахь удаагийн том хулхилт бол энэ шүү.
2020-01-21
irgen:
uul ni zeel choloolj nastanguudiig talchuulh bhaar hamtiin tetgever bol jinhene avah estoi zuil shuudee man demjihgui l bizdee zov bugdiig uguisgedeg man bol toroos zailah tsag bolson
2020-01-21
гаадан:
энэ л хамгийн зөв хувилбар байгаа юм даа. даанч манай маанагууд үүнийг батлахгүй биз дээ.
2020-01-21
Ёстой алиагаа алдаж байна даа.Мэлхийд энийг хэн зааж өгсөн бол.
2020-01-21
Иргэн:
Авилгачдын солиорол ч эхэллээ дээ
2020-01-21
бодлын хулгайч:
УУЛ НЬ ЗӨВ ХУУЛЬ ШҮҮ ДЭЭ. ЗЭЭЛ ТЭГЛЭХ, ЭЛДЭВ БУСЫН ХАНДАВ ЭНЭ ТЭР ГЭЖ БАЙХААР ХОЁР ХӨГШИНИЙ ТЭТГЭВРИЙГ НЭГЭНД НЬ ӨГӨХӨД ЮУ НЬ БУРУУ ГЭЖ. БАТАЛЧИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ
2020-01-21