АНУ-ын ЭСЯ-ы дэргэд хэд хэдэн пуужин дэлбэрчээ
2020-01-21

 

Өнгөрсөн шөнө, Багдад хот дахь "ногоон бүс" буюу АНУ-ын Элчин сайдын яамнаас холгүйхэн гурван пуужин дэлбэрчээ. ТАСС агентлагийн мэдээлснээр пуужингуудыг Багдадын зүүн өмнөд хэсэгт байх Эз-Заафарани хорооллоос хөөргөсөн байна. 

 

Пуужингийн дайралттай холбоотойгоор Америкийн дипломат төлөөлөгчийн газарт агаарын түгшүүрийн дохиолол ажилласан бөгөөд Багдадын дээгүүр АНУ-ын Зэвсэгт хүчний нисдэг тэргүүд хөөрчээ. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, Багдадын "ногоон бүс"-рүү пуужингаар цохилт өгсний улмаас хохирсон хүн байхгүй, гагцхүү материаллаг хохирол учирсан гэнэ. 

 

Энд дуулгахад, "Ногоон бүс" гэдэг нь засгийн газрын байгууллагууд болон элчин сайдын яамд байрладаг, хамгаалалт сайтай, Багдадын төв дэх дүүрэг юм. Сүүлийн саруудад энэ бүс хэдэнтээ пуужингийн цохилтод өртсөн бөгөөд үүний улмаас Иракийн хүчний байгууллагуудын төлөөлөгчид амиа алдаж, бэртсэн тохиолдол гарсан. Болсон явдалд АНУ Ирак дахь Ираныг баримтлагч цагдаа болон бүлэглэлийнхнийг буруутгадаг юм.

 

 

Америкийн цэргийн бааз пуужингийн цохилтод дахин өртлөө

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Baigaa onoxgyi oorsdiigoo ystgaad bdag um yy iranyyd
2020-01-21