БНХАУ: Усан доорх хамгийн урт метроны хонгил байгуулжээ

Хятадын Шаньдун мужийн Циндао хотод БНХАУ дахь хамгийн урт, усан доогуурх хонгилыг барьж дуусгасан талаар Синхуа агентлаг мэдээллээ.
Энэ хонгил нь хотын метроны найм дахь шугамын төслийн хүрээнд "Даян" болон "Хойд Циндао" өртөөнүүдийг холбосон, 5,4 км урттай юм байна. Хонгилыг байгуулахад ус болон шавар задрахаас сэргийлэн робот гар зэрэг өрөмдлөгийн төрөл бүрийн арга ашигласан бөгөөд өмнө нь Цинда хотод байгуулсан, 3,49 км урттай анхны усан доогуурх метроноос урт юм.
Энд дуулгахад, Циндао хотын метроны найм дахь шугам нь 61,4 км урттай, 18 өртөөтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд "Цзяодун" олон улсын нисэх буудал, "Хойд Цзяожоу", "Хундао" болон "Хойд Циндао" төмөр замын буудлуудыг холбох юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ