Автобустай мөргөлдсөн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2020-01-21

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.21-ний өдөр нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 267-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэн байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

 

СБД-ийн 16 дугаар хороо Бэлхийн зам, Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй, А,  4-8 насны 3 хүүхэд гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдүүд хөл, гар нь хугарсан байдалтай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Shuud.mn
Сонин хачин