ВИДЕО: Гэр хорооллын зарим хэсэг рүү агаарын такси үйлчилнэ
2020-01-21

Сүхбаатарын талбайд /2020.01.21/ нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг олон нийтэд танилцууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал, Нийслэлийн Иргэдийн Хурлын тэргүүлэгч Г.Төмөрбаатар "Нийслэлээс түгжрэлийг сааруулахаар олон ажил төлөвлөөд байна. Тэрний нэг нь парк шинэчлэлт. Үүнийг дагаад парк шинэчлэлт хийх автобус ямар байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дэлхий нийтээр эко, утаагүй, ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн автобусны хэрэгцээ шаардлага үүсч байна.

 

Монголын нөхцөлд таарсан автобус авахын тулд бид БНХАУ-д угсарсан, Америк, Германы хамтарсан үйлдвэрийн 10 автобусны туршилтын арга хэмжээг явуулж байна. Энэхүү автобусыг оны өмнө импортоор оруулж ирсэн.  Гурван сарын хугацаанд турших ёстой. Баттерей нь монголын цаг уурын нөхцөлд хэрхэхийг харна. Баттерейд 30 жилийн баталгаа өгч байгаа. Таван минут цэнэглээд 200 километр явах ёстой. Хүйтний нөхцөлд 100 гаруй километр явж байна. 

 

Эдгээр автобуснуудыг Нийслэлийн хөгжлийн корпораци гэрээ хийж оруулж ирсэн. Автобус монголын нөхцөлд таарах эсэхийг шалгаад тохирохгүй бол автобусыг буцаана. Маргаашнаас төв шугамаар туршилтыг эхлүүлнэ" хэмээлээ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Агаарын дүүжин тээврийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр /2020.01.21/ боллоо. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөөд байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Солонгос, Германы эрдэмтэдтэй НЗДТГ, ЗТХЯ-ныхан 5-6 сарын хугацаанд туршлага судалж хамтран ажиллалаа. Улмаар монгол улсад олон төрөлтөт тээврийг хөгжүүлснээр түгжрэлийг буууруулах боломжтой гэж харсан байна. Нэг үгээр хэлбэл гэр хорооллын зарим хэсгүүд рүү агаарын такси буюу дүүжин тээврээр яваад богино зайны эргэлтэд орох хүртэл дамжиж тээвэрлэгдэнэ. Агаарын дүүжин тээвэр аюулгүй байдлаасаа хамгийн найдвартай. Үүлнээс дээш уулын оргил дээр ч аялал жуулчлалын чиглэлд агаарын тээвэр хөгжиж байна. Үүнийг бид хийчихэж байгаа юм биш. Гурван улсын эрдэмтдийн шийдэл" гэлээ.

 

Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд тусгай замын автобус явуулж эхлэх ажлыг төлөвлөж буй аж. Сурагчдын амралт эхэлсэн даруйд замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч амралт дуусч хичээл эхлэнгүүт түгжрэл эргэн нэмэгдэж буй тул хүүхдийн, сургуулийн автобусыг тусгай замаар зорчуулахаар ярилцаж байгаа юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
хятадад угсарсан юм чинь тэгэлгүй яадгийн тэнэг хүүр ве
2020-01-22
irgen:
Agaarin taxi gene uu , Nuguuduul in tulburiig in diileh uu?
2020-01-22
haha anh udaa avtobus uzej bgaa yu ta nar
2020-01-22
Ийм байхад яаж улс хөгжих вэ дээ.Автобус угсраад байгаа монголчуудаа дэмжсэн бол хэрэгтэй байлаа .Эдий балай үийдвэр
2020-01-22
Амөрик герман ч гэх шиг элийрээд байнаачээ Yulong гээд бисэн бнашдээ
2020-01-22
хятадад угсарсан юм чинь тэгэлгүй яадгийн тэнэг хүүр ве
Амөрик герман ч гэх шиг элийрээд байнаачээ Yulong гээд бисэн бнашдээ
2020-01-22
Монголд үйлдвэрлэсэн троллебусаа хэрэглэхгүй хятадаас баахан автобус авдаг чинь юу вэ элий балай юм уу
2020-01-22
Ийм олон нийтийн тээвэртэй хотыг үзээгүй юм бна.Cable car ийг арай өөр зорилгоор л ашигладаг юм .Дэлхийн 100 гаруй том жижиг хотоор явж үзсэн би.Элийрэл байхаа
2020-01-22
Kkk:
Yamr alpiin uulan dund amidarch bgaa bish dee. Estoi teneg sanaa bna. Songuuli bolhoor bvr iy yarih n hamaa alga boljee. Ternii orond ter Ganhuugiin yarij bsan metro goo baga bagaar hiigeed yavbal boloh bsn iym daa.
2020-01-21
чойбат:
Троллейбусын замаа тусад нь гаргаад явуулбал метро гэж хийрхэж байснаас дээр байх шүү.
2020-01-21
МАНгарууд үнэн элий. дэлхийн хаа ч байхгүй зарим амралт сувиллын газар ашигладаг дүүжин авчирч сонгуулын шоу хийх юм.
2020-01-21