Онгоцны хоёр сүйрлийн шалтгаан болсон гэмтлийг Боинг 11 жил нуужээ
2020-01-21

 

Boeing 737 MAX онгоцны нислэгүүдийг хориглох болсон шалтгаантай адил гэмтэл анх 2009 онд гарч байсан талаар The New York Times мэдээлжээ. Тодруулбал 2009 онд Туркийн агаарын тээврийн Боинг 737 онгоц 2009 онд Амстердамд ширүүн газардсан байна.

 

Ийнхүү онгоц ширүүн газардсан хэргийг Нидерландын комисс судлаад үүний шалтгаан нь нисгэгчид бэлэн байгаагүй автомат системийн доголдол, мөн онгоцыг бүтээх үеийн инженерүүдийн тооцооллын алдаа байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

 

Энэ хэргийн улмаас онгоцонд зорчиж явсан есөн хүн амиа алдсан бөгөөд цөөн хүн  амиа алдсан тул ослын шалтгааныг нарийвчлан тогтооход зохих ёсоор анхаараагүй гэж тухайн үеийн шалгах багт багтаж байсан Нислэгийн шинжээч Сидни Деккер The New York Times сонинд ярьсан байна. 

 

Чухамхүү энэ гэмтлүүд нь 2018, 2019 онуудад гарсан ослын шалтгаан байсан ч 11 жилийн туршид Боинг концерн үүнийг хүлээн зөвшөөрөлгүй, нуун дарагдуулсан гэж эх сурвалж мэдээлсэн байна. 

 

Эргэн сануулахад,2018 оны 11 дүгээр сард Индонезийн агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоц, дараа нь  2019 оны гуравдугаар сард Эпиоф улсын агаарын тээврийн компанийн Боинг 737 онгоц сүйрсэн нь АНУ болон дэлхийн бусад орнуудад 737 МАХ онгоцны нислэгийг хориглох шалтгаан болсон юм. 

 

Эдгээр ослуудын шалтгаан нь маневрлах системийн ажиллагаанд доголдол гарсантай холбоотой гэсэн урьдчилсан дүгнэлт гарч байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэр онгоц хаана байгаагаас үл хамаарч агаарт хөөрөх хориотой. Тийм учраас тэр онгоц хаана хамгийн сүүлд газардсан тэр газраасаа огт хөдлөхгүй зогсож байгаа. Тэр сул зогсолт болон бусад зардлыг нь Boeing компани хариуцаж байгаа.
2020-01-23
zochin:
Ongotsoo zarah gesen shunaltai yumnuud ard irgediin amiar togloj bn.Delkhii niit ene ongotsoor uilchluulehgui baih heregtei
2020-01-22
МИАТ:
Буцаахгүй хатуу гэрээтэй
2020-01-22
зочин:
Манай улс германиас ч гэлүү түрээсээр аваад одоо дэлхий нийтээр үйлчилгээнд явуулахыг хориглоод байгаа Боинг 737 MAX 8 онгоцыг эргүүлж ѳгѳхгүй юугаа хийгээд байгаа юм бэ? ашиглаж болохгүй гээд дэлхийгээрээ мэдчихээд байхад буцаахгүй гэхгүй биз дээ? эсвэл ингээд байлгаад байх нь МИАТ ын удирдлагад ашигтай байна уу ?
2020-01-21
Тэр онгоц хаана байгаагаас үл хамаарч агаарт хөөрөх хориотой. Тийм учраас тэр онгоц хаана хамгийн сүүлд газардсан тэр газраасаа огт хөдлөхгүй зогсож байгаа. Тэр сул зогсолт болон бусад зардлыг нь Boeing компани хариуцаж байгаа.
МИАТ:
Буцаахгүй хатуу гэрээтэй