Ц.Нямдорж: Н.Номтойбаярын асуудлыг энэ 7 хоногт шийдвэрлэнэ
2020-01-21

 

Халдашгүй байдлын дэд хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг хойшлууулж өгөийг хүссэн Н.Номтойбаяр гишүүний саналыг Халдашгүй байдлын дэд хороо хүлээж авах уу?

 

-Н.Номтойбаяр гишүүн захидал ирүүлснийг би өнөөдөр хүлээж авсан. Н.Номтойбаярын саналыг уншина. Энэ 7 хоногт энэ асуудал шийдвэрлэгдэнэ.

 

-Ч.Улаан сайд хэзээ ирэх вэ?

 

-Ч.Улааны талаар мэдээлэл алга байна. 

 

-Н.Номтойбаяр гишүүн хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан байсан?

 

-Тийм бололцоо байхгүй. Нууцлалын зэрэглэлтэй асуудал. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Би Н.Номтойбаярын  саналтай танилцаагүй байна. Н.Номтойбаярын хэлснээр биш хуулиар явна.

 

-Ямар асуудал байна вэ?

 

-Сайд байсан үетэй нь холбоотой, ордонд болсон хэрэгтэй, мөн сүүлд хийсэн хэвлэлийн хуралтай нь холбоотой гурван асуудал байна лээ.

 

-Гишүүд казинод орсон асуудлаар...?

 

-Казинод ороод л гардаг. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
хаха:
Нямдорж МАК-ын кармаанд орчоод хэцүүдэж бнаа
2020-01-24
НЯМДОРЖ САЙДАД:
ЦАЛИНГ ЧИНЬ ХЭН ТАВЬДЫН БЭ. САЙДАА. ХЭНИЙ ГЭРТ ТҮРЭЭСГҮЙ ЭНЭ ОЛОН ЖИЛ АМЬДАРЧ БАЙГАА БИЛЭЭ. ҮГЭЭ ОЛЖ ЯРЬ. ГЭР ОРОНДОО ЗУРАГТ АВЧ ТАВЬ
2020-01-22
Улаан сайд саналаа нууцаар өгсөн гэж байхад энэ шударга дүр эсгэгч Нямдорж юу яриад байгаа юм болоо.
2020-01-21