Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ
2020-01-21
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яам, Сангийн яам хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журмыг танилцуулах уулзалт”-ыг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг уулзалтад Монгол улсын нийт 219 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын төлөөлөл оролцлоо.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байж орлогыг нь нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж байна. Энэ ажил зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хязгаарлагдахгүй 2020 онд Сангийн яам, Эрүүл мэндийн яамны хамтран хэрэгжүүлэх нэг томоохон ажил гэвэл хувийн хэвшлийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, санхүүжилтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа.

 

Тухайлбал хэвтэн эмчлүүлэхэд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлгүүд 175 мянган төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол өнөөдөр төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ялгаваргүйгээр ижил санхүүжилттэй боллоо. Өөрөөр хэлбэл хэвтэн эмчилгээний чиглэлд 400 мянган төгрөг болгож санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Ингэснээр ард иргэд маань төрийн өмчийн эмнэлэг рүү гүйгээд байхгүй хувийн өмчийн эмнэлгүүдээс тусламж үйлчилгээ авах бол эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтийг гаргах юм. Ингэснээр иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хүртэх боломж бүрдэж байна гэсэн үг" гэдгийг онцоллоо.

 

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт” буюу  хүн бүр  эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үедээ, хаана амьдарч байгаагаас үл хамааран, санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломж бий болгохыг улс орнуудын засгийн газарт уриалсан.

 

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, хүн амд тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд анхаарал хандуулан тодорхой арга хэмжээг авлаа.  

 

Нэг. Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт өслөө.

 

Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилт эрс нэмэгдэж, 2017 онд 694,7 тэрбум төгрөг байсан бол 2020 онд 964,6 тэрбум болж, 38 хувиар өссөн байна.

 

Хоёр. Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 2 дахин нэмэгдлээ.

 

Эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт , нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15,000 төгрөг байсныг 2020 онд 30,000 төгрөг болгон нэмэгдүүллээ. Уг арга хэмжээнд нийт 26.7 тэрбум төгрөг нэмж зарцуулах болсноор өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт 2017 онтой харьцуулахад 2 дахин, 2019 онтой харьцуулахад 75,8 хувиар нэмэгдсэн. Энэхүү тарифын нэмэгдэл нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэгдэнэ.

 

Уг санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох аргачлал, санхүүжүүлэх, хяналт тавих журам”-ыг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд хамтран 2019 оны сүүлээр баталсан нь улсын төсвөөс олгох санхүүжилтийг үр дүн, чанартай уялдуулах, өрх сумын эрүүл мэндийн төвүүдийн  хийж буй ажлын үр дүнг бодитой шударга үнэлэх, урамшуулах тогтолцоог бий болгоход чиглэгдсэн байна.

 

Гурав. Эрүүл мэндийн анхан    шатлалын    тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг боллоо. 

 

Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг 2018 оноос өмнө улсын  төсвөөс  бүрэн  хариуцдаг байсныг өөрчилж, эрүүл мэндийн даатгалын сангаас зарим тусламж, үйлчилгээг санхүүжүүлдэг болсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тусламж, үйлчилгээний тарифыг тооцоо судалгаанд үндэслэн бодит өртөгтэй нийцүүлэн, 2018 оныхоос дунджаар 2.3 дахин нэмэгдүүлсэн.  Тухайлбал: сэргээн засах тусламж, үйлчилгээ 20000 байсныг 45000, өдрийн эмчилгээ 30000 байсныг 70000, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ 25000 байсныг 50000-70000 төгрөг болгож тус тус өсгөсөн.

 

Ийнхүү өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэмэгдүүлснээр анхан шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшилнэ.

Shuud.mn
Сонин хачин
unshigch:
ylanguya khubiin khebshiliig demjij khynaltaa changatgan sain emch nartai khubiin emneleguudiig daatgald oruilaach ee. neg sain turdhlagatai emch suuj baidag . uzleg ni daatgald oroogui baina shuu dee . ambulotoriin exo, zurxnii tsaxilgaan bichleg zergiig yagaad oruuldaggui um be ?
2020-01-23
Энэ нэг нүүрээрээ дүүрэн силикон шахуулсан хиймэл дүртэй авгай зүгээр мөрөөрөө бөгсөө худалдаад ямбиганаад явахгүй бас ард олны мөнгөөс хумслах аргаа хайж байна даа.
2020-01-23
Мэргэжилийн эмч хүнээр удирдуулж өгөөч төр засаг минь !!!!!
2020-01-22
Шалгаач:
Хувийн эмнэлгийн ор ашиглалт 20-30%. Даатгалаас 100%-ийн санхүүжилт аваад байгааг яам олж харах ухаан бна уу
2020-01-22
Үнэн үг:
Хувийн хэвшлийн эмнэлгүүд улсын эмнэлгийн ачааллаас хуваалцдаг гэж бодож бна уу. Үгүй байхгүй юу. Хүнд хүн хэвтүүлж эмчилж байгаа хувийн эмнэлгийг харсан уу. Хэдхэн тооны мөнгөтэй хүн эрхтэн дархтан хэвтүүлчээд сул мөнгө аваад хэдэн давхар эмнэлэг бариад тэр нь хоосон баахан ортой л хархад гоё эмнэлэг л байдаг.
2020-01-22
Энэ хиймэл дуртэй авгайг халж хаяад хурдан эмнэлгийн мэргэжлийн хунийг эмчээр тавь
2020-01-22
О:
Хүн муулах донтон
2020-01-22
иргэд:
Толгой хаялсан худалч авгайгаас салдаг арга байна уу?
2020-01-22
Oyun:
Said maani ard tumni eruul mendin asuudald ontsgoi anhaarch bgaad bayarlalaa
2020-01-22
Adil:
Яахавдэ цогцэцэгтэнгүүд хулнайч нар худ ургаараа өвчнөөр баяжих гарцаа улам нэмэгдүүлж байна шдэ. Эд нар ичихгүй 7 үеэрээ дов сондуулаар хэссэн үмхий хүрэн болно
2020-01-22
Gahai:
Ex said Tsotsetseg hagarch zadartlaa bayajijde. Ugaasa hunii zovlongoor bayjsan hulgaich shuude
2020-01-22
Huviin hevshliin emnelgyyd huuramch sitôt neej mash in mungu avdagiim bna Lee hyanaltaa taviach ee
2020-01-22
БОЛИЛ ДОО ТАТВАР ТӨЛӨГЧИДЫН МӨНГИЙГ ХУВААЖ ИДЭХЭЭ БОЛЬ ХУВИЙН ЭМНЭЛЭГҮҮДИЙН АРД ДАНДАА ӨӨРСДӨӨ БАЙГАА ШҮҮ ДЭЭ ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД
2020-01-22
Adil:
Яахавдэ цогцэцэгтэнгүүд хулнайч нар худ ургаараа өвчнөөр баяжих гарцаа улам нэмэгдүүлж байна шдэ. Эд нар ичихгүй 7 үеэрээ дов сондуулаар хэссэн үмхий хүрэн болно
улсын эмнэлэгтээ:
улсын эмнэлэгтээ очиж төлбөргүй үзүүлдээ. горойсон юмнууд.
2020-01-22
Ажилгүй хүн л хүнийг ингэж муулна хүн дормжилдог чи хэн юм
2020-01-22
Тэнэг авгай!
2020-01-22
zochin:
EMD aas sanhuujdeg ym bol huviin hevshil gej uichluuleheer ochson hunees mungu avahgui ym baigaa biz dee.
2020-01-22
улсын эмнэлэгтээ:
улсын эмнэлэгтээ очиж төлбөргүй үзүүлдээ. горойсон юмнууд.
Хувийн үүдэн эмнэлэгүүд хэзээ даатгалд орох вэ? Өхийн эмнэлэгтэй адил үйлчилгээ үзүүлж байгаа адилхаг даатгал ормоор байна
2020-01-22
Буруу л яваад байна даа эмчилгээний үр дүнгээр санхүүжүүлэхгүй бол бичсэн өвчтөний түүхээр санхүүжилт олговол хуурамч арга нь ихэсч зөвхөн мөнгө олох арга болж эрүүл мэндийн даатгалын сан маань жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн араас явлаа
2020-01-22
зочин:
энэ галзуу авгай юу солиороод бнаа угаасаал өгч байсан харин одоо шатлал гээч тэнэг зүйлээ болио 3 шатлал нь дүүргийн эмнэлгээсээ долоон дор хүнд хүнээ авахгүй дүүргийн эмнэлэгт л бж бдаг
2020-01-22
Эрдэмгүй сайд, эмээ болтлоо банзалдсан авгай
2020-01-22
Ажилгүй хүн л хүнийг ингэж муулна хүн дормжилдог чи хэн юм
зочин:
Энэ 3 шатлалт эмнэлгийн тогтолцоо гээч юмаа болиоч ээ! Энэнээс чинь болж маш олон хүн цаг алдаж, өвчин нь даамжирч амиа алдаж бн. Хэн хариуцлага хүлээх юм бэ? Иргэн хүн шаардлагатая гэж үзвэл аль ч эмнэлэгт очоод үзүүлэх хэрэгтэй бн. Дүүргийн ЭМТ гээч төсөв, хөрөнгө үрсэн 2 ын хооронд эмнэлгүүдээ болиод улсын том эмнэлэг, оношлогооны төвүүд бариач ээ! Өрхийн эмнэлэг нялхас, хөгшчүүд, ойр зуурын ханиал шуухнаа зэрэгтээ болоод бн. Цаг нь ч болоогүй, нөхцөл нь ч бүрдээгүй байхад гадны тогтолцоог хуулбарлах ямар хэрэг байна!
2020-01-22
зочин:
Унэн тэнэг авгай !Их Хурал ч яая гэхэв ,76 мангараараа дуудагддаг юм чинь,харин эруул мэндийн сайд хийнэ гэж яаж сэтгэлд нь багтаж байна .Хуухэд эсвэл тэнэгдуу хун айж мэдэдгуй юм гэнэ лээ
2020-01-21
О:
Хүн муулах донтон
irgen:
dongosoh umaa bugdiig tord avaad tor daah uu chadahgui bj hudal songuuli hiihee bolj uz hench unemsehgui bh shuu
2020-01-21
Зочин:
Арай ч дээ.үнэхээр хувийг нь хувьд гаргасан шиг гаргах хэрэгтэй,тэгж байж аль чадалтай эмчээ байлгаж оршин тогтнодог шударга өрсөлдөөн би болно.ялангуяа өрхийн эмнэлэгүүд дээр энэ талаар бодох хэрэгтэй.ингээд л угжаад байх юм бол хэсэг бүлэг хүмүүс сул цалин аваад л сууж байдаг газар болж бна.дээшээ сайн дрлигнож,дарга даамалда л таалагдаж байвал болоо гэсэн мэдлэггүй хүмүүсээр бүтэц бий боллоо шүү.энэ үнэхээр мэдлэггүй сайд юм.
2020-01-21
АДЬЯА:
ЯАГААД ГАНЦ САЙД ДААТГАЛЫГ ХҮССЭНЭЭРЭЭ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ БҮРЭН ЭРХТЭЙ ЮМ ШИГ ЯРИАД БАЙНА, ЭНЭ САЙДАД ӨӨРИЙН ТОЛГОЙ БАЙНА УУ, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД ОРДОГ ГУРВАН ТАЛТ ЗӨВШИЛЦӨЛ АМЬГҮЙ АЛБАТ БОЛСОН БОЛ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ
2020-01-21
Мөнх:
МХА-аас. Хувийн. эмнэлгүүд. Хуурамч. эмчилгээ. Хийдгийг. шалгаасай. Илрүүлээч
2020-01-21