2020 онд алтны нөөцөөрөө тэргүүлж буй зургаан орон
2020-01-22

 

Өнгөрсөн оны дүнгээр алтны нөөцөөрөө тэргүүлж буй орнуудын жагсаалтыг дэлхийн алтны зөвлөл гаргажээ. Вести.ру эх сурвалжаас авсан мэдээллээр жагсаалтыг тэргүүлэгч зургаан орныг танилцуулж байна. 

1. АНУ

Алтны нөөц: 8133,5 тонн

Өнгөрсөн оны дүнгээр алтны нөөцөөрөө тэргүүлэгч орноор дахин АНУ тодорч байна.  АНУ топ-10 жагсаалтын хоёр болон гуравдугаарт  багтсан орнуудын нөөцөөс хоёр дахин их алтны нөөцтэй аж. 

 

Америкийн алтны нөөцийн тэн хагас хүртэлх хувь нь Кентукки мужийн Форт-Нокс хотын хуучин цэргийн баазын сан хөмрөг хадгалагддаг бол нөөцийн хэсэг нь Нью-Йорк мужийн Вест-Поинт хотын нутаг дэвсгэр дэх сан хөмрөг, Колрадо дахь агуулах, Манхэттен дэх Холбооны нөөцийн банкны сан хөмрөгт хадгалагддаг аж.

 

2. Герман

Алтны нөөц: 3370 тонн

2017 онд Герман улс хэдэн тэрбумын өртөгтэй алтыг эх орондоо эргүүлэн авчрах явцыг эхлүүлсэн. Үүнээс өмнө Германы алтны нөөцийн зарим хэсэг нь Франц, АНУ-ын нутаг дэвсгэрт байдаг байв. 

 

3. Итали

Алтны нөөц: 2452 тонн

Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр 2019 онд төв банкууд алт худалдан авах ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлсний дотор Итали улс ч багтаж байгаа гэнэ. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд дэлхийн улс орнуудын төв банкууд алт худалдан авсан хэмжээ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өсч 547,5 тонн болжээ.

 

Ром хотын Палаццо Кох ордны газар доорх сан хөмрөгт Италийн алтан гулдмай, зооснуудын 50 орчим хувь нь хадгалагддаг бол үлдсэн нь АНУ, Англид хадгалагддаг юм байна.

 

4. Франц

Алтны нөөц: 2436 тонн

Дэлхийн хамгийн их алтны нөөцтэй 10 орны тоонд үргэлж багтдаг Францын төв банкны сан хөмрөг нь Парис дахь банкны хонгилд байрладаг.  Асар том энэ хадгалах газрыг Сена мөрний түвшнээс доош 29 метрийн гүнд байгуулжээ. Энд алтыг гулдмай хэлбэрээр тавиур, хайрцаг шүүгээнд хадгалдаг бөгөөд сөргөлдөөн гарсан тохиолдолд энэ газарт гурван мянган хүн орогнон нуугдах боломжтой гэнэ. 

 

5. Орос

Алтны нөөц: 2270,56 тонн

 

Орос улс 2019 онд алтан зоосны нөөцөө 2270,56 тонн хүртэл нэмэгдүүлснээр энэ жагсаалтад дахин тавдугаар байранд бичигдсэн байна.

 

Үүний зэрэгцээ Орос улс томоохон алт худалдан авагч хэвээр үлдсэн 2019 онд дэлхийн улс орнуудын нийт алт худалдан авалтын 20 хувь нь Орос улсад ноогдож байгаа аж.

 

6.Хятад

Алтны нөөц: 1948 тонн

 

Өмнө нь энэ жагсаалтын тавдугаар байранд бичигддэг байсан Хятад улс энэ байраа 2018 онд Орост алдсан юм. Өнгөрсөн жилийн дүнгээр ч Хятад алт бага худалдан авсан гэнэ. Дэлхийн алтны зөвлөлийн мэдээлснээр БНХАУ 100 тонн орчим алт худалдан авсан бол сүүлийн гурван сард огт худалдаж аваагүй гэнэ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
IRAK, sIRI,
2020-01-22
Manaih getel 10-20 tonn alt olborloh gej tushaah gej buun um bolno. Uneheer l jijig humuus um
2020-01-22
Ирак, Ливи , Сири гэх мэт улсуудын алт хаана бдаг бол . Бараг л АНУ хусцан даа
2020-01-22