Интерполын тэргүүн асан Мэн Хунвэй 13 жил хоригдоно
2020-01-21

 

 

Хятадын Нийгмийн аюулгүй байдлын орлогч дарга, тэнгисийн цагдаагийн дарга асан, мөн Интерполын тэргүүнээр ажиллаж байсан Мэн Хунвэй албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 13,5 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Мэн Хунвэй шүүхийн шийдвэрийг  давж заалдах бодолгүй байгаа талаар Синхуа мэдээллээ. 

 

Энд дуулгахад, Мэн Хунвэйг 2005-2017 оны хооронд хууль бусаар 14 сая юань /хоёр сая гаруй доллар/ олсон гэж Хятадын эрх баригчид буруутгасан юм. Улмаар өнгөрсөн оны зургаадугаар сард Интерполын тэргүүн асан Мэн Хунвэй авлига авснаа хүлээн зөвшөөрчээ. 

 

2018 оны есдүгээр сард түүний эхнэр нөхрөө хачирхалтай байдлаар алга болсон тухай мэдэгдэж байлаа. Харин үүнээс сарын дараа Мэн Хунвэй Интерполын тэргүүний албан тушаалаас огцорсон, мөн түүнийг Францаас эх орондоо нисэж ирэхэд нь шууд баривчилсан гэдэг нь тодорхой болж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
давж заалдахгүй гэдэг нь аргагүй шүү дээ, хоёр сая доллараас ч их авилга авсан нь ойлгомжтой, нуусан мөнгө нь хэдэн зуу дахин их юм чинь тэр нь илэрвэл өчиггүй цааз
2020-01-21
кятадад хоёр сая доллар гэдэг бол түй шүү дээ
2020-01-21