“Бүтээлийн нуруу” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2020-01-21

 

Залуу уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхболор, Ё.Төгөлдөр нарын “Бүтээлийн нуруу” үзэсгэлэн 976 Art Gallery-д нээгдлээ. Уран бүтээлчид ШУА-ийн археологийн хүрээлэнгийн баг болон АНУ-н Йелийн их сургуультай хамтран Булган аймгийн Тэшиг суманд өнгөрсөн оны долдугаар сард ажилласан төслийн хүрээнд дээрх үзэсгэлэнгээ толилуулж байгаа юм. 

 

Уран бүтээлч Г.Мөнхболор бүтээлийнхээ орон зайд онцгой анхаарч ажилласан гэдгээ онцолсон. Харин “Хүн байгаль” сэдэвт уран бүтээлч Б.Бат-Эрдэнийн бүтээлд байгаль,, хний ахуй амьдрал ,үйл ,ул мөр нь байгальд хучигдан үгүй болох, дахин шинээр гарч ирж , ахин алга болох... гэсэн санааг илэрхийлэхийг зорьжээ.  Тэрээр үзэсгэлэндээ зориулан байгалийн дуу чимээ ашиглах хөгжим бүтээжээ.

 

 

 

 

Уран бүтээлч Ё.Төгөлдөр Булган аймгийн Тэшиг сумын “Тарвагатын хөндий’ гэх газар явагдаж буй археологичдын ажилтай танилцан, тэнд өнгөрөөсөн дурсамжинд суурилан бүтээлээ туурвижээ. Уг бүтээлд зориулан байгалийн тогтоц, шувууны үүр, ус, салхи зэрэг байгалийн бүрдэлүүдийг дуу чимээтэй нь ашигласан байна.

Д.Бүжинлхам

Shuud.mn
Сонин хачин
Эрдэнэт хотоор дуусгавар болдог
2020-01-22