Toyota дэлхий даяар 3,4 сая машиныг эргүүлэн татна
2020-01-22

 

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани аюулгүйн дэрний асуудлын улмаас дэлхий даяар 3,4 сая машин эргүүлэн татахаар болжээ. 

 

Ийм шийдвэр гаргах болсон нь цахилгаан доголдлын улмаас аюулгүйн дэр ослын үед дэлгэгдэхгүй эсвэл бүрэн дэлгэгдэхгүй байх нөхцөл бүрдсэнтэй холбоотой гэнэ. 

 

Хамгийн их машин буюу 2,9 сая машиныг АНУ-аас эргүүлэн татах юм байна. Компанийн мэдээлснээр 2011-2019 оны хооронд үйлдвэрлэгдсэн Corolla, 2011-2013 онуудад үйлдвэрлэгдсэн Matrix, 2013-2018 оны Avalon болон Avalon Hybrid  машинуудыг эргүүлэн татах аж.

 

Энд дуулгахад, 2010 оны нэгдүгээр сард Тоёота компани дөрөөний гэмтлийн шалтгаанаар найман сая машин эргүүлэн татаж байлаа. Энэ нь Японы автомашин үйлдвэрлэгчийн түүхэн дэх хамгийн их хэмжээний гологдол бүтээгдэхүүн гарсан тохиолдол байв.  Мөн оны хоёрдугаар сард дэлхийн 60 орноос 400 мянга гаруй машиныг тормозын системийн доголдлын улмаас эргүүлэн татаж байлаа.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин