Берлиний төвд Дэлхийн II дайны үеийн бөмбөг олджээ
2020-01-22

 

Германы нийслэл Берлин хотын төвд, нэгдүгээр сарын 21-нд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсон талаар КП мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, саперчид энэ бөмбөгийг аюулгүй болгосон байна. 

 

"Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөг олдсоныг аюулгүй болгосон" гэж Берлиний цагдаагийн газар Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Энд дуулгахад, Германд дайны үеийн зэр зэвсгийн үлдэгдэл олдох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ сард Бохум хотын төвд 500 кг бөмбөг олдож байсан бол үүнээс өмнө Хильдесхайм, Франкфурт хотуудад мөн  дайны үеийн бөмбөг олдсоныг аюулгүй болгож байв.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zovhon berlind bish haa saigui barilgiin ajil hiihed garch irdeg ochigdor bas kölned oldson bombogiig ayulgui bolgoson ochnoon myangaar ni nyylgen jiljyylj baij…er ni bityy gazar dooguur bombogtei ayultai oron
2020-01-22