Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг: Аавын минь амиа алдсан хэрэг гаднын нөлөөтэй
2020-01-22

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү өнгөрсөн онд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн мэдээлэл хийж байна.

 

Хэвлэлийн хуралд Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг, хуульч, өмгөөлөгч н.Батхуяг нар оролцлоо. Түүний өмгөөлөгчийн мэдээлснээр шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн тархины цус харвалт гаднын нөлөөлтэй гэж гарсан байна. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүнээс телеграфийн тест авахад асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд түгшүүртэй гэсэн дүгнэлт гарчээ. Талийгаачийн ашиглаж байсан гар утсыг хурааж аваад, үзлэг шинжилгээ хийн хүлээлгэж өгөхөд ямар нэг мэдээлэл байгаагүй байсан байна. Түүнчлэн хэргийн талаар нэр бүхий этгээд талийгаачийн ар гэрийнхэн рүү хэргийг үзсэн, харсан гэж мессэж бичсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх эмнэлэгтэй холбоотой зүйл гарсан талаар хуульч н.Батхуяг мэдээллээ. 

 

Аавын минь хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй  хүлээж байна

 

Гэрэл зургийг MPA.mn

Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг:

 

-Аавыгаа алдсанаас хойш найман сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд маш тэвчээртэй хүлээлээ. Эмээ, өвөө, ээж маань байна. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань хоол ундаа ч идэхгүй байна. Бид хүнд байдалтай найман сарыг өнгөрөөж байна. 2019 оны тавдугаар сарын 17 маш хүнд, хар толбо үлдээсэн өдөр тохиолоо. Цоо эрүүл, сав саруул аав маань Төрийн ордонд ажлын хэсгийн хуралдаантай гээд гарсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад Төрийн ордонд нас барсан. Бид гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа. Өндрөөс унасан гэдэг.  Баруун нүд хөхөрч, хавдсан. Зүүн талаасаа унасан гэдэг.  Бид цаашдаа яаж амьдрах вэ? Төр, нийгмийн зүтгэлтэн Төрийн ордонд ажлын цагаар амиа алдсан. Гэтэл жирийн ард иргэд  бид яаж амьдрах вэ?  Аавыгаа санаж байна. Монгол Улс төр, засагтай улс. Аавын минь хэргийг үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэл алдраагүй  хүлээж байна хэмээн мэдээлэв. 

 

Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг "Аавыгаа их санаж байна. Бидэнд хэцүү байна. Аавынхаа амийг нэхэх болно" гэдгээ мөн мэдэгдсэн юм. 

 

Э.Сонор

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Номтойбаяр но-той
2020-01-23
Зочин:
Алт ухаж ард түмнээсээ хумслах,Архи үйлвэрлэж ард иргэдээ хордуулах аль аль их тусгүй зүйл. Муу үр дагавартай . Үр хүүхдүүд нь үйлийн үрийг нь эдлэх гэж зовно .
2020-01-22
Mongol:
Bitgii uhsen huneer uls ter hii archaagui huuhduud ve zugeer l arhi uuj bgaad uhsen terd yamar nemer bson
2020-01-22
dn:
Ter OUPH.nii hunii erhiin horoo n 20 heden jil bolj bui S.Zorgiin asuudliig shiidej chadaaguibj odoo Bathuugiin asuudald yugaa anhaarah gej hudlaa yrij bn? Mgl.d lav ted asuudal shiidehgui .
2020-01-22