С.Амарсайхан “Оюуны Ундраа”-гийн төслөө нийслэлийн төсвөөр хэрэгжүүлэх үү
2020-01-22

 

Нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.

 

 Агаарын дүүжин тээврийг танилцуулах арга хэмжээ өчигдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцсон. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөөд байгаа юм.

 

Харин энэ төслийг 2015 онд “Оюуны Ундраа” групп хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тухайн үед   “Оюуны Ундраа” группын Ерөнхий захирал байхдаа “Их Зайсан” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг нь боловсруулсан байжээ.

Өөрийн хамараал бүхий “Оюуны Ундраа” компанийн төслийг эдүгээ нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь хотын захирагч эрх мэдэл, давуу байдлаа ашиглаж байгаагийн илрэл үү. Яагаад “Оюуны Ундраа” компани төслөө хэрэгжүүлээгүй вэ.

 

Тэгээд ч агаарын дүүжин тээврийн аюулгүй байдалд нийслэлчүүд хамгийн түрүүн болгоомжилж байгаа. Гадаадын улс орнуудад нэвтэрсэн энэ технологи манай улсын цаг агаарт тохирох уу.   Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс  “Их Зайсан” цогцолбор хүртэл ердөө 2.8  км тавигдах төсөл эдүгээ Баянхошууны уулзвараас 3, 4 дүгээр хороолол хүртэл маршруттайгаар баригдахаар байгаад нийслэлчүүд аюулгүйн  баталгаа шаардаж  байгаа юм.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин
МЕТРО:
метрогоор их хотууд нийтийн тээврээ шийдсэн шийдсээр л бна Гэтэл манайх нэг компанийн төслөөр шийднэ гэнэ ээ Түгжрэл шийдэгдэхгүй гэдэгт итгэлтэй бна Ерөнхий сайдаа утааг бууруулсан шигээ гаргалгаа гаргаач ээ
2020-01-23
Oo:
Harjil baiya delhiid iim hot bna u baisan bol bol bugd agaaraar yavah baisan shunala gej
2020-01-22
Ooo:
Oilgomjtoi
2020-01-22
зочин:
Нийтийн тээвэр 1 бүхээгт 6- хүн суугаад шийдэгдэнэ , автобусанд 70-80 хүн суугаад шийдэж чадахгүй бгаа биз дээ. дарга гуай
2020-01-22
Хийж бүтээж л байвал хэний төсөл байх нь сонин биш. Битгий хоосон атаархал төрүүлж бай . Ийм байхлаар наад улс орон чин яаж хөгжихийн
2020-01-22
Зочин:
агаарын тээвэр гэж юу яриад байна аа. Гадны улс оронд энэ агаарын тээврийг аялал жуулчлалд л хэрэглэдэг биздээ. Өндөр уулын оройд гарах гэх мэт. Хаана агаарын дүүжинг нийтийн тээвэрт хэрэглэж байсан юм.
2020-01-22
Зочин:
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ БИШ ШҮҮ ДЭЭ
2020-01-22