Ц.Цэнгэл нарыг Элчин сайдаар томилохыг дэмжжээ
2020-01-22

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг ГХ-ны сайд Д.Цогтбаатар оруулж хэлэлцүүлжээ. Хуралдаанаар:

 

1. Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг,

 

2. Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,

 

3. Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,

 

4. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,

 

5. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,

 

6. Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,

 

7. Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг,

 

8. Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг,

 

9. Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг,

 

10. Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,

 

11. Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. 

 

Элчин сайдад нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар хэлэлцэн батална. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Цэнгэлийг элчин сайд гээд англиар муухай ярилаа гээд байгаагүй билүү? Элчин сайд болоогүй байсан юм уу? Харин элчин сайд болоод л англи ярих гэж мунгинаж Үндсэн хууль бүү зөрчөөсэй билээ дээ.
2020-01-24
Булганыхан ч будлиантай даа,
2020-01-23
Дандаа ухдаггүй байсан байлгүй дээ. Хааяа ухдаг байсан байлгүй. Яах гэж ингэж байдаг юм.
2020-01-23
иргэн:
Ц.Цэнгэл Соц нийгмийн үед нэг улаан Яавтай \мотоцикл\ өглөө ажилдаа ирээл тэрийгээ ухчина бас арчиж зүлгэнэ ажлаа хийдэггүй шахуу эийм л хүн байсан юм тэр зан нь одоогийн энэ нийгэмд сайн чанар ч юмуудаа
2020-01-23
Дандаа ухдаггүй байсан байлгүй дээ. Хааяа ухдаг байсан байлгүй. Яах гэж ингэж байдаг юм.
иргэн:
Цэнгэл яах вэ арай хар тамхины наймаа хийж, Монгол Улсын нэр хүндийг шалан дээр унагаж, олон хүний амь, амьдралыг алдуулах гэмт хэрэгт оролцохгүй байх.
2020-01-22