SpaceX баасан гаригт 60 хиймэл дагуул хөөргөнө
2020-01-22

 

SpaceX компани ирэх баасан гаригт 60 интернет хиймэл дагуул  хөөргөнө гэж албан ёсны Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Эдгээр хиймэл дагуулуудыг нэгдүгээр сарын 24-ний 10:52 цагт /Улаанбаатарын цагаар 23:52 / цагт хөөргөх бөгөөд цаг агаарын нөхцөл байдлыг нарийн ажиглаж байгааг онцолсон байна.

 

Энд дуулгахад тус компани дараа үеийн хиймэл дагуулын сүлжээ болох Starlink нь дэлхийн оршин суугчдыг өргөн зурвасын интернэтээр хангах чадвартай. Төсөл 2018 оны хоёрдугаар сарын 22-нп туршилтын хоёр хиймэл дагуул хөөргөснөөр эхэлсэн юм. Төслийн хүрээнд нийтдээ 12 мянга орчим хиймэл дагуул хөөргөх юм байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин