Даатгалын үр шимийг хүртэж чадахгүй байна
2020-01-22

 

МҮЭХ-ноос хуурамч шатахуун, албан журмын даатгалын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Хот хооронд тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү,Албан журмын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын тээвэр холбооны газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Рагчаа,Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр,Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр,Хувиараа тээвэрлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Ц.Батчулуун нар оролцов.

 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр:

 

-Хуурамч  шатахуунаас болж автомашинууд их хэмжээгээр эвдрэх нь ихэссэн.Нийслэлийн хэмжээнд авто засваруудын жилийн нийт орлогын 30-40 хувь болох  50-60 тэрбумыг зөвхөн засвар үйлчилгээний орлого бүрдүүлж байна.Өнгөрсөн онд л гэхэд 230 000 тонн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн импортлогдсон гэсэн баримт бий.

 

Албан журмын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав:

 

-Жилд 650 000 мянган хүнээс даатгалын хураамж  татан авч 35 тэрбум төгрөг даатгалын санд хуримтлуулав.Энэ төсвөөс тал хувь нь л иргэдийн хохирлыг барагдуулахад зарцуулагддаг.Бусад орлого хувийн эзэмшилд шилжсээр. Даатгуулагчдын төлөөлөлд цагдаагийнхан болон төрийн албанаас бүрдсэн байдаг учраас үйлчлүүлэгчийн төлөөлөл заавал байх ёстой гэж үзэн даатгуулагчдын холбоонууд үзэж байна. Жилд 500 орчим хүн тогтмол нас барж, 1000 гаруй хүн тахир дутуу болж байна. Тиймээс жолооч нарын хохирлыг барагдуулах зорилготойгоор 2011 онд жолоочийн даатгалын тухай хууль батлагдаж жилд 15-17 тэрбум төгрөгийн төсвийг бүрдүүлсэн ч осол гаргасан жолоочид нийт даатгуулагчдын 5 хувийг л эзэлж 95 хувь нь даатгалынхаа үр шимийг хүртэж амжаагүй өнгөрч байгаа учраас татвараас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай хэмээн мэдээлэв.

Д.Бүжинлхам

Shuud.mn
Сонин хачин