Трамп үр хөндөлтийн эсрэг жагсаалд оролцсон анхны Ерөнхийлөгч болно
2020-01-23

 

Дональд Трамп үр хөндөлтийн эсрэг жагсаалд оролцох АНУ-ын анхны Ерөнхийлөгч болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм мэдэгдлээ. 

 

Түүний өгүүлснээр, ирэх баасан гаригт болох "Амьдралын төлөөх жагсаал"-д Америкийн Ерөнхийлөгч оролцохоор болжээ. Мөн Дональд Трамп Твиттер хуудсандаа жагсаал зохион байгуулагчдын түгээсэн зарлалыг нийтлээд "Баасан гаригт уулзацгаая" хэмээн бичжээ.

 

Энд дуулгахад, үр хөндөлтийн эсрэг "Амьдралын төлөөх жагсаал" жил бүрийн нэгдүгээр сард Вашингтон хотноо болдог бөгөөд энэ арга хэмжээнд олон мянган хүн оролцдог юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин