С.Жамбалжамц Тайландад түрүүлэв
2020-01-23

 

Монголын дугуйн шигшээ баг тамирчид Тайланд улсад зохиогдсон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон байна.  92,3 км зайд орон орны шилдгүүд хурд сориход Монголын хоёр дугуйчин эхний гуравт багтжээ.

 

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ С.Жамбалжамц 2 цаг 9 минут 42 секундийн амжилтаар түрүүлсэн бол “Хас банк” дугуйн клубийн тамирчин, ОУХМ Э.Билгүүнжаргал гуравдугаар байрт хурдлав. Мөн спортын мастер Б.Гантөмөр (“Хас банк” дугуйн клуб) 9-р байр, Б.Идэрболд (“Аттила” дугуйн клуб) 17-р байрт шалгарчээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин