Өсвөр үеийнхний өвлийн олимп өндөрлөлөө
2020-01-23

 

Швейцар улсын Лозанн хотноо энэ сарын 9-нд эхэлсэн Өсвөр үеийнхний өвлийн олимпийн III наадамд 79 орны 1872 тамирчин оролцож, 16 спортын төрлөөр 81 багц медалийн төлөө хурд хүч, цэц мэргэ, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

 

14 өдрийн турш үргэлжилсэн "Лозанн 2020" олимпийн наадмын хаалтын ёслол Улаанбаатарын цагаар нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө болж өндөрлөв. Олимпийн наадмын туршид нийт 33 орны баг тамирчид медаль хүртсэний дотор Оросын залуу тамирчид 10 алт, 11 мөнгө, 8 хүрэл зүүснээр тэргүүлж, зохион байгуулагч Швейцарийн залуу тамирчид 10 алт, 6 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаараа удаалсан юм. Харин Японы баг 9 алт, 7 мөнгө, 1 хүрэл медальтайгаар эхний гуравт багтжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин