Т.Аюурсайхан: Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчиж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав. Дараагаар нь УИХ-ын гишүүд горимын санал хэлэв. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх хугацаа дууссан. Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчиж байна. Энэ асуудлыг яагаад өнөөдрийн хуралдаанд оруулахгүй хууль зөрчиж байна вэ гэлээ. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэлсэн. Ч.Улаан гишүүн гадаадад байгаа. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлт гаргах заалттай" гэдгийг тайлбарлав.
Ингээд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. .
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ