Борис Жонсон: Нэгдүгээр сарын 31-нд Их Британи ЕХ-оос гарахад бэлэн
2020-01-23

 

 

Их Британийн Парламент Брекзитийн тухай хуулийн төслийг баталсан нь Их Британи улс тогтоосон хугацаандаа буюу нэгдүгээр сарын  31-нд Европын холбооноос гарахад бэлэн болсныг илтгэж байгааг Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. 

 

"Европын холбооноос гарах тухай хуулийн төслийг Парламент баталлаа. Энэ нь нэгдүгээр сарын 31-нд Их Британи Европын холбоог орхиж, цаашид дангаар урагшилна гэсэн үг" хэмээн Борис Жонсон мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн мэдэгдэлдээ Европын холбооноос гарах явцад "барианы алхам"-ыг хийхэд хүндрэлтэй мэт санагдаж байсан ч эцсийн дүндээ зорилтдоо хүрсэн талаар онцолсон байна.

 

Энд дуулгахад, Британийн Парламентын хоёр танхим өчигдөр Брекзитийн хуулийн төслийг баталсан юм. Одоо энэ баримт бичигт хатан хаан гарын үсэг зурах ёстой. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, энэ долоо хоногийн сүүл гэхэд хатан хаан гарын үсэг зурж магадгүй гэнэ. Ингэснээр баримт бичиг хуулийн статустай болох бөгөөд Европарламентын зүгээс хуулийг соёрхон баталснаар Их Британи Европын холбооноос гарах юм.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин