Сэрэмжлүүлэг: Гэр шатаж, таван хүн амиа алджээ
2020-01-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага 2020.01.21-ний өдрийн 05:54 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06:12 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Э /57 настай, эрэгтэй/,  Д /34 настай, эрэгтэй/, О /31 настай, эмэгтэй/, С /10 настай, эрэгтэй/, Д /1 сартай, эрэгтэй/ галд өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
UM MAANII BAD MY HUM
2020-01-23
Zochin:
Yamar haramsaltai medee ve
2020-01-23