С.Жавхлан: Төлөөлөгчид Черчиллийн үгийг хэлж байхаар малчин Чимидийн үгийг сонсох хэрэгтэй
2020-01-23

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үйлчилж эхэлнэ. Хуулинд орон нутгийн шинжтэй зохицуулалтыг тусгасан уу. Сонгуулиар нэр дэвшигчийг гүтгэдэг. Тэр хооронд сонгуууль болоод дуусдаг. Шүүхээр нэр дэвшигчийг гүтгэсэн гэсэн шийдвэр гардаг. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

 

-Орон нутгийн сонгууль бол улс төрийн сонгууль биш. Нутгийн удирдах ёсны төлөөллийн байгууллага. Нэр дэвшигч 18 нас хүрсэн иргэн сонгох, сонгогдох эрхээ эдэлнэ.  Нэр дэвшигчид шалгуур тавьж байгаа. Ээлжит сонгуулийн жил хууль бус сурталчилгаа явуулсан нь тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэхгүй. Энэ талаар найман зүйл заалт орсон байгаа. Бүртгэх эрхгүй байгууллага нь асуудалд субъектив хандахгүй байх ёстой. Улстөржилтийг багасгах талаар мөн хуулийн төсөлд тусгасан байгаа. 

 

УИХ-ын гишүүн М.Энхболд:

 

-Өнөөдөр орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийг ажлын дэд хэсэгт оруулж ажиллуулах нь зөв гэдэг саналыг би тавьсан. НИТХ-ын төлөөлөгч нэг хүн орсон байна. Ядаж сумын ИТХ-ын төлөөлөгчөөс нэг хүн оруулж, ажил амьдралтай нь уялдаатай асуудлыг тусгахад хэрэгтэй  байсан болов уу. Орон нутгийн ИТХ-д аймаг, нийслэл, дүүрэгт давхар нэр дэвшүүлэх боломжийн талаар энэ хуулиар тусгаж болоогүй юу. Дүүргийн ИТХ-ын дарга хүн ямар ч тохиолдолд нийслэлийн ИТХ-д байх боломжгүй. Улстөржилтийг багасгах боломж бол хууль ёсны төрийн бус байгууллагаас нутгийн өөрөө удирдах байгууллагад нэр дэвшүүлдэг болгомоор. Нэг бол намаас, нэг бол бие даан нэр дэвшинэ гэж заасан. Орон нутгийн хөгжлийн асуудал ярихад төрийн бус байгууллага хэрэгтэй.  Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгохоор Үндсэн хуульд тусгасан. Энэ хуулиар үүнийг шийдэхгүй юу. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:

 

-Уул уурхайн баялаг ихтэй сум, орон нутагт хамаатан садан олонтой хүмүүс төрийн бус байгууллага байгууллаад засаглалын эрхийг хууль бусаар авах нөхцөл бүрдэх эрсдэлтэй гэж харж байгаа. 

 

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: 

 

-Аймаг, дүүрэгт орон нутгийн сонгууль болоход сум, багаараа талцдаг. Гэрээ улаанаар бүрж, нөгөө намын хүнийг худаг дээр малыг нь услуулахгүй гэдэг. Энэ талаар маш зөв бодолцох хэрэгтэй. Та бүхэн Черчиллийн үг гэхийн оронд малчин Чимидийн үгийг хурлын төлөөлөгчид сонсмоор байна. Өргөн олны 80 хувь нь намыг сонгохгүй гэсэн байгаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

 

-Нийслэл, дүүрэгт нэр дэвшихээд уялдаатай явахад зөв гэж бодож байна. Аливаа зүйлийг ярихдаа бодож жишээлэхэд хэрэгтэй. Та жишээ авахдаа юуг нэрших авах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Зүүнхараагийн хулгайч нар нэр дэвшвэл яах вэ гэж та амны алдаа гаргасан шүү, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр. Уучлал гуйна биз. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал хураалт явууллаа. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Yaaanaaaaa:
Yaaaanaaaa gabyaataaaaa, zugeer duulaaaad ybaach dee! Ichmeeriiiimaaaaaa!
2020-01-24
Зочин:
Монголчууд ер энэ бугдээрээ цус ойртолтой байхаа ядаж 8 р ангийн боловсрол алга
2020-01-24
зочин:
монголчууд нэг нэгнээ нутаг ус, хэл яриагаар нь, мал амьтнаар нь дайрч доромжилж байгааг дамжуулаад хараад суугаад байгаа нь зөв үү. Хүнийг үндэс, угсаа, хэлээр... нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн үндсэн хуулийн заалт бий шүү цахим аа. Хүн аливаа асуудлаар сэтгэгдэл бичих эрхтэй ч гэсэн хэлж ярьж байгаад нь наад захын нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ үйлчлэх л ёстой шүү.
2020-01-24
H:
Ene mal mallaj ch chadakhgui ee
2020-01-24
Kk:
Khenii tukhai yarij bgaagaa ch medekhgui erguu dagz duugaa khazgai duulaal yavaj bai l da
2020-01-24
Хазгай хэлтэй эргүү мал УВС аймагтаа очиж малаа малла за.
2020-01-23