Зорчигчдын биеийн халууныг хэмжин, тандалт хийж байна
1-23
Гэрэл зургийг MPA.mn

 

БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдээд буй уушгины хатгалгаа өвчин үүсгэгч шинэ төрлийн “коронавирус”-ын халдвар хурдацтай тархаж буй мэдээлэл олон нийтийг түгшээж байна. Иргэд анхаарал болгоомжтой байж, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг албаныхан анхааруулсаар байгаа.

 

БНХАУ-тай хиллэдэг боомт, Буянт-Ухаа дахь хилийн боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас өндөржүүлсэн хяналт тавьж, зорчигчдын биеийн халууныг хэмжин асуумж, тандалт хийн ажиллаж байгаа аж. 

 

Одоогийн байдлаар хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдоод байгаа уг шинэ коронавирусын халдварлалын эх үүсвэр одоо хүртэл олдоогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар халдварлах замд агаар тусал буюу амьсгалын замаар халдварладаг нь тогтоогдсон ба өөр ямар замаар халдварлаж болохыг гүйцэт олж илрүүлээгүй байна.

 

Мөн шинэ вирус нь хувьсан өөрчлөгдөх боломжтой аж.

Shuud.mn
Сонин хачин