Грекийн анхны ЭМЭГТЭЙ ерөнхийлөгч Екатерина Саклларопулу
2020-01-24

Грек улсын Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо. Өмнө нь захиргааны дээд шүүх болох Төрийн зөвлөлийн даргын албан тушаалд ажиллаж байсан Екатерина Сакелларопулуг Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг 261 гишүүн дэмжиж, 33 хүн түтгэлзсэнээр тэрбээр ийнхүү тус улсын анхны ерөнхийлөгч болж байна. 

 

Грекийн Үндсэн хуулинд зааснаар, Ерөнхий сайд танилцуулсны дагуу Парламент Ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгодог.  Мөн намын бүлгийнхэн ч нэр дэвшигчийг санал болгох боломжтой байдаг аж. Грекийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь үндсэндээ төлөөллийн үүргээр хязгаарлагддаг, гол эрх мэдэл нь Ерөнхий сайдад байдаг гэнэ.

 


Сакелларопулу гэж хэн бэ? 


Екатерина Сакелларопулу 1956 онд төржээ. Афины их сургуулийн хуульзүйн факултетыг төгсөн, Сорбонны их сургуульд үндсэн хууль ба захиргааны эрхзүй чиглэлээр аспирантурд суралцсан байна.

 

1982 онд Грекийн захиргааны дээд шүүх болох Төрийн зөвлөлийн илтгэгчээр томилогджээ. Улмаар Төрийн зөвлөлийн шүүхийн ажилтнуудын холбооны дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, мөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гэнэ.

 

2000 онд Төрийн зөвлөлийн зөвлөх, 2015 онд орлогч дарга,  харин 2018 оны 10 дугаар сараас тус зөвлөлийн тэргүүний алба хаших болжээ.

 

Түүнийг экологийн асуудлаарх мэргэжилтэн гэж нэрлэдэг. Сакелларопулу Ахелоос гол дээр барих усан цахилгаан станцын асуудал зэрэг олон чухал асуудлаар илтгэл тавьж байв. 

 

Түүнчлэн Сакелларопулугийн үйл ажиллагаа шүүмжлэлд өртөх нь ч элбэг. Тэрбээр экологийн байгууллагуудын шаардлагыг дэмжин, засгийн газрын төслүүдийг эсэргүүцэж байсны дээр Халкидики хойг дээр Канадын алт олборлох компанид газар олгохоос татгалзаж байв.

 

Мөн  албан хаагчдын 13 болон 14 дэх цалинг цуцлахын эсрэг олон нийт хүчтэй эсэргүүцэн, жагсаал цуглаан зохион байгуулах үеэр ч Сакелларопулу 13, 14 дэх цалинг цуцлахыг дэмжин, түүнчлэн Югославын Бүгд Найрамдах Македони улс нэрээ өөрчлөн Бүгд Найрамдах Македони улс гэж нэрлэгдэх тухай тусгасан Преспаны хэлэлцээрийг грекчүүдийн ихэнх нь эсэргүүцэж байсан ч Сакелларопулу дэмжиж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин