ШУУД: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хуулийг хэлэлцэв
1-23

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Тэсэрч дэлбэрэх бодис, тэслэгээний хэрэгслийг уул уурхайн салбарт голлон ашигладаг. Гэтэл тусгай зөвшөөрөл авахад ажлын 10 хоног байдаг байсныг энэ хуулиар 20 хоног болгожээ. Энэ бол маш хүнд суртал үүсгэдэг" гэдгийг лавлаж байв. 

 

"Өнөөдөр хуулиар тавигдсан шаардлагыг шалгахад ажлын 10 хоног хүрэлцдэггүй. Тиймээс 20 хоногийн дотор гэж хугацааг сунгаж өгч байгаа" гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө. 

 

Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин