ШУУД: Замын-Үүдээр орж ирсэн хоёр иргэнийг тусгаарлаад байна
2020-01-23

 

ЭМЯ-наас коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ. ЭМЯ холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа юм байна.  Тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.  Коронавирус өвчнөөс сэргийлэхийн тулд гараа тогтмол савандаж угааж, маск тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. 

 

-Замын-Үүд боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар...?

 

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

 

-Улсын хэмжээнд коронавирус бүртгэгдээгүй. БНХАУ-аас Монгол Улс руу ирж буй ээж хүү хоёрыг шалгасан. Ээж нь толгой өвдсөн, зургаан настай хүүхэд нь халуунтай шинж тэмдэг илэрсэн. Ээж хүү хоёрыг одоогоор тусгаарлаад байна. Улс бүр хилийн хяналтыг чангаруулсан байгаа. Энэ хүрээнд халууныг үзэж халуурсан бүлээрсэн шинж тэмдэггүй хүнийг хилээр нэвтрүүлж байна. Ерөнхийдөө Коронавирусийн  сэжигтэй үндсэн гурван шинж тэмдэг илэрнэ. Өндөр халуурах, ханиалгах,  амьсгалахад хүнд болох. Ямар хүмүүс өвдөж байна вэ гэхээр эрүүл мэндийн байгууллагад хожимдож хандсан, архаг суурь өвчтэй дархлаа суларсан хүмүүст хүндээр тусч байна. Хувь хүн өөрийнхөө дархлааг сайжруулах хэрэгтэй

 

-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

 

-Шинжилгээний сорьцыг Замын-Үүдээс өнөөдөр явуулж байгаа.  

 

-Халуурсан иргэдийг хаана байлгаж байгаа вэ?

 

-Маргааш Хятадын цагаан сартай холбоотой гурван өдөр хил хаана. Тиймээс маргааш нутаг руугаа буцна гэсэн мэдээлэл байгаа. Ээж охин хоёр Өвөр Монголоос Монгол Улс руу нэвтрэх гэж байсныг саатуулж, нутаг буцаахаар болсон. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин