ШҮҮЛТИЙН ӨДӨР 20 секундээр ойртлоо
2020-01-24

 

Шүүлтийн өдрийн цагийг 20 секундээр урагшлуулснаар одоо "цөмийн шөнө дунд" болох хүртэл 23:48:20 зааж байна гэж Америкийн  Bulletin of the Atomic Scientists сэтгүүлийн ерөнхийлөгч Рейчелл Бронсон мэдэгдлээ. 

 

" Цагийн зүүг урагшлуулан, оршин буй аюал заналыг илэрхийлэхийн тулд бид энд цуглалаа. Өөдрөгөөр хандах  нөхцөл одоогоор алга" хэмээн Бронсон хэвлэлийн хура дээр өгүүлсэн байна.

 

"Цаг"-ийг урагшлуулах болсон шалтгаан нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хамтын төлөвлөгөөг тойрсон нөхцөл байдал, дунд болон бага тусгалтай пуужинг устгах тухай гэрээ хүчин төгөлдөр бус болсонтой холбоотой гэнэ. Хамгийн сүүлд, 2018 онд энэ цагийг урагшлуулж байв.

 

Энд дуулгахад, Doomsday clock буюу "Шүүлтийн өдрийн цаг" гэдэг нь Америкийн анхны цөмийн бөмбөгийг бүтээсэн эрдэмтэд 1947 онд эхлүүлсэн, Чикагогийн их сургуулийн " Bulletin of the Atomic Scientists" сэтгүүлийн төсөл юм.

 

Сэтгүүлийн нүүрэн дээр шөнө дунд болох хүртэлх хугацааг цаг, минутын зүүгээр илэрхийлсэн цагийн зургийг нийтэлдэг.  Шөнө дунд болох хүртэл үлдсэн хугацаа нь олон улсын нөхцөл байдал хурцадсан, цөмийн зэвсэглэлийг хөгжүүлэх салбарт дэвшилт гарсныг илэрхийлдэг. Харин шөнө дунд нь цөмийн сүйрлийг илтгэдэг аж.

 

Цагийн зүүг шилжүүлэх тухай шийдвэрийг урилгаар оролцох шинжээчдийн тусламжтайгаар сэтгүүлийн захирлуудын зөвлөл гаргадаг бөгөөд шинжээчдийн бүрэлдэхүүнд 18 Нобелийн шагналтан багтдаг юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж:
Судный день гэх Загалмайтны шашны үгийг шүүлтийн өдөр гэж орчуулах гэж оронцоглож байна уу? Тэгвэл утгаараа наадах чинь Галав юүлэх өдөр гэсэн үг.Библид гардаг үг шүү дээ. Уг номыг уншиж ухаж ойлгож байж бичиж байгаач дээ. Тэгэхгүй бол амьтны шившиг болно шүү дээ.
2020-01-25