Маск зүүж, шим тэжээлтэй хүнс хэрэглээрэй
2020-01-24

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ДЭМБ хоёр өдрийн турш шуурхай хуралдаан хийсэн байна. Шинэ коронавирус олон улсын хэмжээнийх гэж үзэхгүй.Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал олон улсад үүсээгүй  гэж ДЭМБ дүгнэжээ. Коронавирусээр 584 хүн өвчилснөөс 17 хүн нас барсан. Чихрийн шижин, зүрх судасны архаг  өвчтэй хүмүүс байна. Нас барсан хүмүүсийн 70 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Монгол Улсад коронавирус бүртгэгдээгүй. Замын-Үүдээр орж ирсэн хоёр тохиолдол үгүйсгэгдсэн. Эрээн рүү буцаасан байна.  Нийгмийн эрүүл мэндийн Тандалт судалгааны мэргэжилтэн н.Нарангэрэл: 

 

 

-Иргэд томуугаас урьдчилан сэргийлж, маск зүүж, шим тэжээлтэй хоол  унд хэрэглэх хэрэгтэй. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин