Н.Номтойбаяр: Би өөрийгөө хууль зөрчөөгүйг нотолно
2020-01-24

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор УИХ-д хүргүүлээд байгаа. Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдаанд ирсэн байна. Түүний баруун нүд хөхөрсөн байлаа. УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж, түүнд холбогдох асуудлыг хэлэлцэх гэж байгаа аж. Бүлгийн хуралдааны өмнөхөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Таны нүд яагаад хөхөрсөн бэ?

 

-Нүдний хөхрөлт, гавлын яс хоёр газар хагарсан. Энэ хүрээнд өөрийгөө зөвтгөж, бусдад гомдоллох зүйлгүй. Залуу хүн алдсан байна. Хүлцэл өчье. Энэ асуудлын хүрээнд хэн нэгэнд гомдоллож тунихгүй. Би өөрийгөө буруутай гэж үзэж байна. 

 

-Та бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн үү?

 

-Би өөрийгөө хууль зөрчөөгүйг нотлох ёстой. УИХ-ын дарга, бүлгийн даргад өөрийн тайлбараа хүргүүлсэн. Гэмт үйлдэл гаргаагүй байхад өөрийн санаачлагаар бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэж байхгүй. ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчөөгүй. Надаас тайлбар мэдүүлэг аваагүй, шалгаагүй, мэдүүлэг аваагүй. Би аргаа бараад өөрөө мэдээлэл хийсэн. Улстөржүүлээд байгаа асуудлыг ярих хэрэгтэй. Худал мэдүүлэг өгсөн гэж байгаа. Би үүнийг нотолно. Ийм зүйл байхгүй. Монгол Улсын иргэний хувьд гэм буруугүйгээ нотлох, эрхээ эдэлнэ. Нууц задруулж хэрэг бүртгэлтийн ажиллагаанд нөлөөлсөн гэж байгаа. Ийм зүйл байхгүй. 

 

-Талийгаачийн ар гэрийнхэн яагаад таныг буруутгаж байна вэ?

 

-Нэг дүү нь Дорнодод, бас Өвөрхангайд нэр дэвших гэж байгаа юм билээ. Уржигдрын мэдээлэлтэй холбогдуулан дөрвөн өргөдөл цагдаад өгөөд байна. Телеграф тестийг би өөрийн хүсэлтээр шалгуулсан. Нууцын зүйл байхгүй. Бүх асуулт асуухад 80-90 хувь нь миний хариулт үнэн гэж гарсан. Шүүх шинжилгээний дүгнэлтээр тархины цус харвалт тогтоогдсон. Журмаараа хоёр удаа авдаг юм билээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ок:
ах эгч дүү нь үхэхээрээ л тэр зовлонгоор нь гачин гачин юм ярьж нээх их үйл хэргийг нь үргэлжлүүлнэ нтр гээд их хурал руу тэмүүлдгээ л больчих хэрэгтэй,8-н сар юу хийж дуугүй суусан юм,тэр хэнээс хэнд ирсэн мессеж юм шалгуулаад ил болгооч,8-н сарын дараа уйлж зурагтаар гарчнтр.., жаахан ухаалаг СМАРТ байцгаа
2020-01-24
Зочин:
хүн алчихаад ингэж хуцдаг тэгээд төрдөө суулгаж байдаг ийм завхай орон МОНГОЛООР ДУУСАГ бурхан минь
2020-01-24
Дэврүүн явах залуу нас эр хүн алдаж үнэн зөвөө шалгуулаад зогсох эцсийн шийдвэрийг нь харах хэрэгтэй. Зайлуул аав ээж нь хэцүү байгаа даа залуу хүн үнэнээ олж нэр төрөө олж авах хэрэгтэй
2020-01-24
Zuv uzeltseed bai.... huniig gutgeh, huulitai... sain umguulugch avaad, shuuheer shiiduul.....
2020-01-24
Huuuur:
Zailaaaaaacheeeee muu sdaaaaaa shit. Hogiin huuuuur beeeeeeee chi!,,,,,,,,,,
2020-01-24
irgen:
toriin hyn nydee hohryyleed l yavna gedeg chin neg um heleed baina shivshig umaa
2020-01-24
Байнгийн:
Бас нүд ЯАСАН БЭ.
2020-01-24
Дараа нь дахиал хэн нэгнтйг алийш дээ наадх чинь
2020-01-24
Иргэн:
Өлбийсөн новш...
2020-01-24