ТЕГ-ын ажилтнууд дээрэм хийсэн гэх асуудлыг шалгаж байна
2020-01-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд дээрмийн гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цахим хуудсаар цацагдаад байна. 

 

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Дээрмийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна" гэдэг мэдээллийг өглөө. 

 

Тагнуулын ерөнхий газрын тусгай алба хаагчид биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан гадны иргэнд буу тулган халдаж, дээрэм хийхийг завдсан гэх мэдээлэл бий. Дээрмийн үед хэрэглэсэн галт зэвсгийг цагдаагийн алба хаагчид хураан авч шалгалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Boliiii:
Manaihan tusgai aj aa hiisiim bilee, onts bn
2020-01-24