У.Хүрэлсүх: "Отгонтэнгэр" хайрханыг ухуулахгүй
2020-01-24

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг товч танилцуулж,  зарим үүрэг даалгаврыг өглөө.

 

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Засгийн газраас Сахилга хариуцлага дэг журмыг чангатгаж, Иргэн төвтэй засаглалыг хэрэгжүүлэн  2018, 2019 онд тодорхой үр дүнгүүд гаргалаа.

 

МИАТ, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрууд хуримтлагдсан өрнөөс гарч, анх удаа цэвэр ашигтай ажилласан. Газрын тос, гангын боловсруулах үйлдвэр, УЦС,  Сайжруулсан түлшний үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтыг  эхэлж, дотоодын ажиллах хүчинд тулгуурлаж төмөр зам, автозам барьж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зэрэг 338 объект шинээр ашиглалтад оруулж, 1800 гаруй км хатуу хучилттай авто зам барилаа. Цаашид бүтээн байгуулалтын ажлуудыг үргэлжлүүлж, цахилгаан эрчим хүчний хангалтыг нэмэгдүүлэх, 2020 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар холбох, хүнсээ дотоодоосоо бүрэн хангах, атрын аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарна гэв.  

 

Мөн нийслэлд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний үр дүнд Улаанбаатарын утаа 40-50 хүртэл хувиар буурсныг судалгааны байгууллагууд танилцуулж байна. Орон нутагт, аймгуудад хотод энэ туршлагыг авч ажиллах хэрэгтэй гээд аймаг орон нутгийн удирдлагуудын саналыг сонсч асуултад хариулав.

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын дүнд Завхан аймагт  олгогдоод байсан уул уурхайн лиценз цэгцлэгдэж, 50 хувь  буурсан ч Отгон сум дах Отгонтэнгэр хайрханы бэлд лиценз эзэмшигч этгээдүүд  олборлолт хайгуул хийж эхэлсэн нь орон нутгйин удирдлагын төвшинд шйидвэрлэх боломжгүйг Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан мэдэгдсэн.  Энэ асуудлыг  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхааралдаа авч шийдвэрлэнэ гээд Төрийн тахилгат, ард иргэдийн шүтээн хайрханд олборлолт хайгуул хийхийг зөвшөөрөхгүй. Лицензийг цуцлана гэдгээ мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
АМГ-н дарга нарын хийж чаддаг ганц ажил, тэрбум тэрбумаар нь өгий гэвэл наадуул чинь Бурханхалдунд ч лиценз олгож чадах гарууд,
2020-01-24
зочин:
нэг улс шүү ухаантай юм бол лиценз өгч болохгүй газар гэж байдаггүй юмуу өнөөдөр замбараагүй байгаагаа эзэн биегүй ардчилал руу чихээд олон жил боллоо хувиа хичээсэн жага довны үзэлтэй арчаагүй монголчууд муугаа мэдэж засаж амьдрахын оронд тэнгэр гаралтай гээд л цээжээ дэлдэнэ
2020-01-24
зочин:
одоо бүр байгаад отгонтэнгэрээ ухах болоо юу газар нутгаа бүгдийг нь жижиглэн тарааж өгөхийг лиценз гэдэг юм уу. мунхаг би ойлгохгүй юм. монголчуудад эрээ цээрээ ичгүүр сонжуур ёс суртахуун гэж байхгүй болжээ. болдо юм болдоггүй юм гэж байна АМХЭГ гэдгийг татан буулга эсвэл бүх газраа нэг мөр тараагаад таслаад өг. ийм улс байдаг юм уу газар бол улсын үндэс гэж хэлж байсан модунь шанюйн үг хог болжээ
2020-01-24
Шутэж хайрлах сэтгэлгуй хуйтэн сэтгэлтэнгуудээр дуурэх нь дээ
2020-01-24
зочин:
Сайн байна. Ухуулах нь бүү хэл ойртуулж ч болохгүй энэ газар сэндээчдийг.
2020-01-24
Zochin:
Zuvshuurul litsenz ugsun xyniig ni olnii umnu zarla.xervee uxaj bgaa ynen bol yag odoo garxad belen bn.gazar geer ni ochood alaltsaxad belen bn
2020-01-24
Тэр лицeнзыг хэн гэдэг махан толгой өгөв.Эздийг нь Отгонтэнгэр хайрхан ниргэх нь гарцаагүй.
2020-01-24
Зочин:
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЦ ХОРМОЙГ УХНА ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. ЭНЭ АРАЙ ДАВАРЧИХСАН ЮМ. НӨГӨӨ ОГТОР ЭЛБЭГДОРЖ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХДАА НОЁН УУЛЫГ УХУУЛАХААР УЛАЙРЧ БИЛЭЭ. ТЭР Ч ЯАХАВ МӨНГӨ Л ГЭВЭЛ МОНГОЛ ХАМААГҮЙ ОНЦ АЮУЛТАЙ ХУЛГАЙЧ ЭТГЭЭД БАЙСАН
2020-01-24