ВИДЕО: Надад бүрэн эрхээсээ түдгэлзэх үндэслэл байхгүй

Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж байна. Н.Номтойбаяр гишүүн Халдашгүй байдлын дэд хуралдаанд оролцож, тайлбар хийгээд гарч ирлээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:
-Би ХНХ-ын сайд байхдаа гаргасан шийдвэрийн талаар тайлбар хийлээ. Би энэ асуудлаар чуулганы хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан.
Би мөн нэг зүйлийг дахин тодруулъя. Талийгаач Б нас барсантай холбогдуулан надыг яллагдагчаар татсан зүйл байхгүй. Надаас гурван удаа гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гээд "4.5 сая төгрөгийн торгуультай, гадаадад 6 сар зорчих эрхийг хасдаг, албан хөдөлмөр эрхлүүлдэг" заалтыг хэлээд байгаа. Би худлаа хэлээгүйгээ нотолж байна.
Өмгөөлөгч н.Батхуяг мэдээлэл хийхдээ тестийн хариуг худал мэдээлсэн. Миний буруутай үйлдлийг дэвсгэр болгож, нийгэмд буруу мэдээлэл өгсөн. Тиймээс би 3 үндэслэлээр цагдаад гомдол гаргасан. Би тэр хүний нас барсантай холбоотой шалгаад өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна.
-Таныг өөрийн саналаар бүрэн эрхээсээ түдгэлз гэсэн гэж байна. Та юу гэж үзэж байна вэ?
-Зарим гишүүд өөрийн хүсэлтээр түдгэлзэх саналаа өгдөг. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд давуу тал болгож, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас зугатаагаагүй. Харин надаас мэдүүлэг аваагүй. Тиймээс өөрөө саналаа өгч түдгэлзүүлэх үндэслэл биш. Үндэслэлгүй учир би УИХ-ын гишүүнээс түдгэлзэх саналаа яагаад өөрөө өгөх юм бэ?
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ