Ухань дахь монголчуудын асуудлаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар БНХАУ-ын Ухань хотод байгаа монголчуудын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Тус хотын долоон том сургуульд 30 Монгол оюутан, нэг бага насны хүүхэд суралцаж байгаа аж. Одоогоор тэнд байгаа монголчуудад ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй байгаа. Тиймээс цаашид хэрхэн хамгаалах талаар хэлэлцэж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ