БНХАУ: Үхлийн аюултай вирус улам хүчтэй болж байна
2020-01-27

 

Шинэ төрлийн титэм вирус болох 2019-nCoV хүнээс хүнд халдварлах чадвар нь улам хурдацтай нэмэгдэж байгаа тул халдвар авсан хүний тоо өснө гэж Хятадын эрх баригчид мэдээллээ. Сүүлийн үеийн мэдээллээр 2000 гаруй хүн халдвар авч, 56 хүн энэ өвчний улмаас нас барсан байна. 

 

Титэм вирусийн шинэ төрлийн талаарх мэдээлэл бага, тиймээс мутацид орсноос үүдэх эрсдлүүдийг урьдчилан таамаглахад хэцүү гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн Үндэсний комиссын тэргүүн Ма Цзяовей хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, вирусийн далд үе нь нэгээс 14 хоног бөгөөд далд үедээ хүмүүс нөгөөдөө халдварлуулах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл шинж тэмдэг илрээгүй хүмүүс ч өвчин тээгч байх магадлал өндөр аж. Энэ тохиолдолд тархалтыг хязгаарлахад хүндрэлтэй гэж тэрбээр онцолжээ.

 

Орост бүртгэгдсэн тохиолдол БАТЛАГДААГҮЙ 

 

Одоогоор Хятадаас гадна Тайланд, Япон, Өмнөд Солонгос, АНУ гээд нийтдээ 10 оронд энэ вирус бүртгэгдэн, албан ёсоор батлагдсан. 

 

Харин Орост хэд хэдэн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч эдгээр тохиолдлууд титэм вирус гэдэг нь батлагдаагүй байна. 

 

Тухайлбал, Москва хотноо зочид буудлаас эмнэлэгт хүргэгдсэн Хятадын зургаан иргэнээс титэм вирус илрээгүй гэж ням гаригт Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдэгджээ. 

 

"Шинжилгээний дүнгээр титэм вирус илрээгүй, А грипп илэрсэн. Оросын хэрэглэгчийн хяналтын газар нөхцөл байдлыг хяналтандаа авсан" хэмээн мэдэгджээ.

 

Түүнчлэн Эрхүү хотод Хятадын иргэнийг сэжигтэй тохиолдол гэж эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авахад титэм вирус илрээгүй бөгөөд шинжилгээний дүнг баталгаажуулахын тулд Новосибирск хотын лабораториар шинжлүүлэхэд мөн л титэм вирус илрээгүй байна.

 

Харин иргэдээ өвчлөлөөс хамгаалах үүднээс Оросын аяллын компаниуд Хайнан арлаас жуулчдаа нэн даруй татахаар болжээ. 

 

WeChat хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ

 

Хятадад ЭМЯ болон холбогдох бүхий л байгууллагууд вирусийн тархалттай тэмцэж байгаа бол энэ улсын олон нийтийн сүлжээ болох WeChat хуурамч мэдээлэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байна. 

 

Хятадад хамгийн алдартай олон нийтийн сүлжээ, мессенжер болох WeChat улс оронд нь дэгдсэн титэм вирусийн тархалтын талаарх цуу яриа, худал мэдээлэл тараахтай эрс тэмцэнэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ. 

 

Энэ мэдэгдэлд, шинэ төрлийн вирус тархсан нь Хятадын олон нийтийг ихээр түгшээж байгаагийн дээр олон нийтийн сүлжээнд хуурамч мэдээлэл асар их байгаа нь хүн амын цочирдлыг улам нэмэгдүүлж байгааг онцолсон байна.

 

Тиймээс хуурамч мэдээлэлтэй эрс тэмцэж, энэ сүлжээнд тархсан хуурамч зурвасуудыг хянана гэдгээ илэрхийллээ. Үнэн бодит байдалд нийцэхгүй мэдээллүүдийг устган, түүнийг тарааж буй хүмүүсийг Хятадын хууль тогтоомжийн дагуу хариуцлагад татахаар болсон байна. Хятадын хуулийн дагуу хэвлэл мэдээлэл эсвэл цахим орчинд хуурамч мэдээлэл тараавал Эрүүгийн хуулиар гурваас долоон жилийн хорих ял оноодог аж.

 

Энд дуулгахад, олон нийтийн сүлжээгээр Хятад дахь титэм вирусийн талаарх хуурамч мэдээлэл асар ихээр тарж байгаа юм. Албан ёсны эх сурвалжуудын мэдээлсэн тооноос хэд дахин их хүн өвчилсөн, нас барсан гэх олныг цочирдолд оруулах мэдээлэл их байгаа бөгөөд энэ мэдээлэл нь батлагдахгүй байгаа юм.

 

Шинэ төрлийн вирусийн талаар

 

  • 2019-nCoV вирус нь өнөөг хэр нь хүнээс хүнд дамжиж байгаагүй. 
  • Титэм вирус гэдэг нь 38 төрлийн вирус агуулдаг, эндээс ердөө зургаа нь /шинэ төрлийг оролцуулаад 7/ хүнд халдварладаг байна. 
  • Шинэ төрлийн вирус амьтнаас хүнд халдсан гэж судлаачид үзэж байгаа бөгөөд гэхдээ хүнээс хүнд халддаг нь тогтоогдсон. 
  • Вирусийн халдвар авсан үед өндөр халуурах, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. 
  • ДЭМБ хүмүүсийг амьтнаас хол байж шүүрхий чанасан эсвэл шүүрхий шарсан мах, өндөг идэхгүй байх, ханиад, томуугийн шинж тэмдэгтэй хүнээс хол байх, олон нийтийн газарт байнга амны хаалт хэрэглэх, ханиаж найтаахдаа амны цаасаар дарж, ашигласны дараа цаасыг шууд хаях, гараа тогтмол угаах, ариутгахыг зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
2020 on ch changa on baina daa tuuhend shuutai jil bolhon dee
2020-01-29
hannn ymar ch ym dee
2020-01-29
zochin:
hurdan em ni garaasai ene yanzaarai delhii hyamrah ni
2020-01-28
Manaid elreegui l gd bhiin. Yag coronavirusiig shalgadag tuhuurimj ni uchigdur irsen um bishuu. Tgd ter tuhuurumjuuruu hun shalgasan gedgeech helehgui bn shtee.
2020-01-27
hannn ymar ch ym dee
bt:
Tahal bishee
2020-01-27
bt:
Offical oor hytad aas medeelelsen ni iim baiga
2020-01-27
!!!!!!!!!!!!!:
112 myangan hun uhej 2.8 say hun haldaj 60 say hun horiond bn geed busad ulsiin medeenii site deer gartsan bhad yun 49 hun gesen yum yriad bgaa yum be
2020-01-27
bt:
Offical oor hytad aas medeelelsen ni iim baiga
Shaaldaa
2020-01-27
Уншигч:
Голомтын бүстэй ойр орчмын хотод амьдардаг Монголчууд хил залгаа улсуудаар дамжин онгоцоор ирж бна гэнэ.Хил гаалийнхан паспортыг нь сайн шалгаж дамжин ирж бгаа хүмүүст анхаарлаа сайн хандуулаарай
2020-01-27
Хүн төрөлхтөний өөрийнх нь буруу үйлдэл:
Хүн төрөлхтөн байгалийн хуулиа дагахгүй бол сүйрэх нь гарцаагүй
2020-01-27
Gazar deer ni ajillaj bga hvn heden zuun mynga gd yriad bhad manaihan l hedhen hvn zvgeer ntr gd shaagaad bhiin
2020-01-27
Shaaldaa
Zochin:
Taxal
2020-01-27
bt:
Tahal bishee