Монголын баг 12 медаль хүртжээ
1-27

62  кг-ийн медальтнууд

 

ОХУ-ын Красноярск хотноо болсон алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит гранпри тэмцээнээс Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, зургаан хүрэл медалийн ургацтайгаар ирж байна.

 

Эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа ОХУ-ын Д.Бобрулько, Казахстаны А.Кассымова, БНХАУ-ын Б.Линлинийг ялж, ОУХМ Ө.Пүрэвсүрэн Казахстаны И.Кузнецова, БНХАУ-ын С.Шинян, ОХУ-ын А.Титенког ялж шигшээд шалгарсан. Алтан медалийн төлөөх барилдаанд "Аврагч" спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж түрүүлсэн бол Баянхонгорын залуу бөх Ө.Пүрэвсүрэн үзүүрлэлээ. Мөн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д Б.Шоовдор нар алт, 53 кг-д Э.Сумьяа, 76 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар мөнгө, 53 кг-д Б.Болортуяа, Г.Отгонжаргал, 57 кг-д А.Батцэцэг, Б.Хонгорзул, 68 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа, 72 кг-д Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.

 

Харин Монголын эрэгтэй баг тамирчид Иван Ярыгиний тэмцээнээс хараахан медаль хүртэж чадаагүй юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Ingehed yagaad chuluutiin ohidiin shigsheeg neg ih anhaarahgui bnaa . Ohiduudiin amjilt ali hediin delhiid ehnii 10 bagiin toond batalgaatai baih hemjeend ochchood bgaa ym bishuu !? Amjilt shuu ohiduudaa !
2020-01-27
Eregtei bagiig iim boltol unagadag ni omnoh uyeiin holboo, shigshee bagiin buruu bodlogiinh
2020-01-27
зочин:
Сумын наадам шин юманд баахан зардал чирэгдэл болж 70-80-уулаа явчихаад тэрийгээ цайруулах гэж худлаа рекламдаад, шалихгүй тэмцээнээс хэдэн медаль авах чинь одоо байх л хэрэг ш дээ
2020-01-27
zochin:
Erchuudees oligtoi buh turuhuu baijee heruul hiih arhi gudarahaas uur yam hiij chadahaa baisan bn beltgel idej uuhdaa anhaarah heregtei ner hund ni ulam l unaj bn daa
2020-01-27
Том гүзээтэй бѳх нэртэй нѳхдүүд цагаан сараар барилдахгүй гээд хэнийг айлгаж бга юм Дэлхийд очоод ганц ч ялалт авч чадахгүй шүү дээ
2020-01-27
zochin:
Udurjin shunujin arhi uudag mongol bukcuud bagc dasgaljuulagc nar eregtei bagaaraa unaad bna.
2020-01-27
иргэн:
манай эрчууд нэг иймэрхуу л бна даа олимпод оросууд орохгуй бол ганц нэг мэедаль авч болох л юм охидууд юм дуулгана аа аягуй бол челеетийн анхны алтыг хуухнууд авах байх шуу
2020-01-27
Зочин:
Сайн байна амжилт хусье
2020-01-27
Zochin:
Choloot bohin bvh tamirchiddaa bvgded ni bayr hvrgii ta nar mundag bailaa bayrlalaa
2020-01-27
Эрчууд минь дээ даанч муу байна, олимп ойрхон шүү.
2020-01-27