"Тод каннам" эмнэлгийн эмч, сувилагчид холбогдох хэргийг шүүнэ
2020-01-27
Талийгаачийн ээж Г.Аюуш /2020.01.21/

 

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан. 

 

Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байна. 

 

Уг эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагт товлосон. 

 

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

 

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Өнгөрөгч долоо хоногт талийгаачийн аав Г.Мэндсамбуу, ээж Г.Аюуш, өмгөөлөгч Л.Баасанжав нар мэдээлэл хийж “Тод каннам” эмнэлгийн удирдлагууд  өнөөдрийг хүртэл хохирогчийн ар гэртэй уулзаж, холбоо бариагүй нь зэрэгцээ уучлалт гуйгаагүй талаар мэдээлэл хийсэн юм. Мөн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тохуурхах мэт инээлдэж байсан тухай талийгаачийн эцэг, эх хэлж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин