Боливи: Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бүх сайд нарыг огцрохыг хүсэв
2020-01-27

 

Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес бүхий л сайдыг огцрохыг хүссэн талаар ТАСС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын гурванд болох чөлөөт, шударга сонгуульд оролцох нэр дэвшигчдийг бүртгэхийн өмнө Гүйцэтгэх засаглалын баг ажлаа зогсоох нь олон улсад түгээмэл жишиг гэж Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч үзэж байгаа юм байна.

 

Тэрбээр бүх сайд нарт хандан хийсэн ажлынх нь төлөө талархал илэрхийлээд ойрын хугацаанд шинэ бүрэлдэхүүнийг зарлана хэмээн мэдэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин