АН: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжинэ
2020-01-27

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралд өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулав. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-АН-ын зөвлөл УИХ-д шаардлага хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурор санал хүргүүлсэн. Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-д захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих байр суурийг илэрхийлж байна. 

 

УИХ-ын сонгуулийн тойрогтой асуудлаар нийслэлийн мандатын тоог хасах гэж  байгаатай холбогдуулан АН УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Цөөн сонгогчтой, гурван мандаттай аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай. Бидний шаардлага хуулийн заалтад нийцэж байгаа. 

 

Титэм вирустэй холбогдуулан улс оронд нэлээд өндөржүүлсэн асуудал үүсч байна. Төр, засгийн шуурхай арга хэмжээ авах асуудал чухал. Иргэдийн санаа зовж байгаа асуудлууд дээр Засгийн газар, холбогдох хууль хяналтын байгууллага онцгой анхаарах ёстой. Элдэв янзын хардлагад шуурхай хариу өгөх ёстой. Цахимаар явж байгаа мэдээлэлд албан ёсны байгууллага цахим хаягаараа мэдээлэл өгөх ёстой. Улаанбаатарын хэт төвлөрлийг саармагжуулах чиглэл рүү анхаарах хэрэгтэй. Орон нутгийн оюутнуудыг гэр гэр рүү нь явуулах, оюуны байруудыг ариутгах хэрэгтэй. Аритгалын бодис, маскийг эмийн сангуудаар бэлэн байлгах хэрэгтэй. Ахмадуудад энэ өвчин тусах магадлал өндөр байна. Тиймээс ахмадуудаа анхаарах, сувилах хэрэгтэй хэмээв.

 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

 

-Шинэ коронавирусийн дэгдэлтээс урьдчилсан сэргийлэхээр хөл хорио тогтоож байна. Үүний зэрэгцээ ард нь авах арга хэмжээ дутмаг байна. Ариутгалын бодис, максаар хангах хэрэгтэй. Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг хаах хэрэгтэй. 

 

УИХ-ын сонгуулийн тойрогтой холбоотой нийслэлийн мандатын тоог хасч болохгүй хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

 

-Нийслэлээс хэдэн мандат хасах төсөл явж байгаа вэ?

 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

 

-Нийслэлд 28 мандат байгаа. Гэтэл үүнээс дөрвөн мандатыг хасаад орон нутагт хуваарилах гэж байна. 90 мянга хүрэхгүй сонгогчтоэй гурван мандаттай аймгуудаас зохицуулалт хийх хэрэгтэй. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэмжигтүн. Нам төрд бол хэцүүдээд бна, МАК, монголдоо гялалзаж л яваг.
2020-01-27
Bks:
Бар, караоке-г юун түрүүн хаах ёстой, хар захыг ч гэсэн хааж байж л асуудлыг цэгцлэнэ дээ.
2020-01-27