Төрийн ордонд сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байна
2020-01-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357.3 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргасан байна. Энэ жилийн сар шинийн баяраар  улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа юм.

 

Тэтгэвэрийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс ХХААХҮЯамнаас  гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар  “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлж  байна.  

 

Аяны  хүрээнд төрийн байгууллагуудад үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, Томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллагуудтай хамтарч үйлдвэрлэгч, худалдан авагчдыг идэвхжүүлэх, “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сурталчилгаа, зэрэг  арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

 

Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр  худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл  нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯамны ХҮХБЗГ-аас хийсэн судлагаагаа харуулж байгаа юм.  

 

Төрийн ордноос эхлэн зохион байгуулж  буй үзэсгэлэн худалдааны  бэлтгэл ажлыг хоёр сарын өмнөөс хангаж эхэлсэн бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүмүүс амны хаалттай оролцож байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэхүү арга хэмжээнд Хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож байна. Үүнд Арьс ширэн бүтээгдэхүүн 15 аж ахуйн нэгж, Ноолууран бүтээгдэхүүн 5, ноосон бүтээгдэхүүн 6, оёмол бүтээгдэхүүн 27, Гоо сайхан, арьс, үс арчилгааны бүтээгдэхүүн 11, модон бүтээгдэхүүн 2, хэвлэлийн бүтээгдэхүүн 3, Сав баглаа боодлын бүтээгдэхүүн 3, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид 40, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид -11, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 13 бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулаар ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Энэ буруу
2020-01-28
гудамжнаас:
Төрт гудамжнаас орж ирэгсэд үүнээс өөр юу хийж чадхав дээ. Хөөрхийс өөрсөдийнхөө тархиний хэмжээгээр л ажиллаж байна .Ийм хүмүүсийн явуургүй мэхэнд унасан сонгогчдийн хохь гэхээс . Энд өсвөр залуу маш их хууртаж хөгшчүүлээ адалж санал өгсөний гай их дээ. Залуус маань дэндүү гоомой бүр хйрймсмаар асуудалд хандсан Хүссэн ч эс хүссэн ч хөгшчүүл залуустаа өгч таарна. нийгмийн эрээн бараанийг таниулах л гэж зүтгэж явсан нь олон доо. Хүн болсон хойно хормийн эрх ямбаа боддогч байсан л байх,Гэхдээ цөөхөн дөө
2020-01-28
шоучин ер:
Тэр болгон ардууд орох биш дээ вТэр бузар шингэсэн газраас бузар буртгийн нянг нийгэмд тараагчид өөрсөдөө л авна.Бинд хамаагүй ашгүй холуур байгаа
2020-01-28
зочин:
Торийн ордон,тов талбайгаа зах зогсоол болгодог тэнэг улс Монголоос оор байхгуй байх.
2020-01-28
ordond 1 hyamd languu avchih jumsan
2020-01-28
Zochin:
Ulaanbaatart uunees uur hudaldaa khiih gazar bkhgui yum baihdaa. Daan ch dee. Ene turiin ordond chini yamar malnuud bgaa yum be.
2020-01-27
ҮХЭЛ ТАХАЛ ҮНЭРТСЭН ТӨРИЙН ОРДНООС ААРУУЛ ЦАГАА АВУУЗАЙ.
2020-01-27
шоучин ер:
Тэр болгон ардууд орох биш дээ вТэр бузар шингэсэн газраас бузар буртгийн нянг нийгэмд тараагчид өөрсөдөө л авна.Бинд хамаагүй ашгүй холуур байгаа
зочин:
одоо худалдааны төвүүд хэрэггүй ордонд худалдаа хийж байяаа
2020-01-27
Mongolchuud unen marzan yumaa
2020-01-27
Зочин:
туслах жолооч нар нь хүртэл нэвтрэх бичиг авчихсан орж байна лээ кккк пялдага үндэсний үйлдвэрлэгч нэртэй гарууд нь хямдхан зарж нтр хохохо
2020-01-27
irgen:
yamar ergyy malnuud toriin ordond iim um hiideg , hiilgedeg boloo ve ????? shivshigiin um be ta nar odoo toriin ordong ingej gutaaj ajliin sadaa hiihee boliochee, naad hyymyys chin ajilaa hiih estoi, ….ene zavaan umiig zohion baiguulj zovshoorch hiilgedeg hyn, hymyys tord ajillah bolomjgui l hymyys baina, toriig tor shig bailga !!!
2020-01-27
Hahaha l gehees. Ichij uhmeruud
2020-01-27
ШУДАРГА:
ХАХА ТӨРИЙН ОРДОН ДОТОР ХИЧНЭЭН ХУДАЛДАН АВАГЧТАЙ ВЭ..??? 76 АРД ТҮМЭНЭЭСЭЭ ХОЛОН ОДЛОО ЗАЙЛУУЛ....НЭГ БОДОЛЫН ТЭНД ХУДАЛДАА ХИЙХ НЬ АРАГҮЙ ЭЭ ..МӨНГӨТЭЙ ГАЗАР БОЛ ОРДОН Л БАЙНА ТМ ҮҮ БИЗНЕС ЭРХЛЭГСЭДЭЭ.. ХАХА
2020-01-27
Зочин:
туслах жолооч нар нь хүртэл нэвтрэх бичиг авчихсан орж байна лээ кккк пялдага үндэсний үйлдвэрлэгч нэртэй гарууд нь хямдхан зарж нтр хохохо
Ene arai dendej bainaa turiin undurluguudee
2020-01-27
Төрийн ордон хар зах уу болил доо өөрсдөдөө зориулж зах нээж байгаа юм уу
2020-01-27
юу вэ, юу вэ?:
төрийн ордонд төрийн албан хаагчид л ажиллаж байгаа, тэгэхээр тэр хүмүүсийн ажлын цагаар ажлаа битгий хий, арилжаа наймаа хий гээд байгаа юм уу, эсхүл энэ ЖДҮ эрхлэгчдийг наймаа битгий хий гээд, энэ төрийн байгууллагад цуглуулаад, ажлын цагаар тусгаарлачихаж байгаа юм уух
2020-01-27
atuusnii jolooch:
ene odoo bvgd iim setgetsiin uurchlultud urtsun yum shig Turiin ordondoo hudaldaa ariljaa hiij ntr . hiih gazar mundsan bish , soliotoi yum shig l bhiin
2020-01-27