Зах худалдааны төвүүдийг ХААХГҮЙ
2020-01-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ төрлийн титэм вирус болох 2019-nCoV хүнээс хүнд халдварлах чадвар нь улам хурдацтай нэмэгдэж байгаа дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. 

 

Манай улсад одоогоор титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Гэвч олон нийтийн цахим хэрэгслээр нөхцөл байдал хүндэрсэн тул хүнсний зах, худалдааны төвүүдийг маргаашнаас хаахаар болсон зэрэг мэдээлэл тархаад байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад ташаа мэдээлэл болохыг анхаарууллаа. 

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийхдээ "Зах, худалдааны төвүүд зэрэг олны хөл хөдөлгөөн ихтэй газрууд ариутгал, халдваргүйжилтийг сайтар хангаж ажиллах ёстой. Хэрэв нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд зах худалдааны төвүүдийг хаах хүртэл арга хэмжээ авна" хэмээж байсан. 

 

Харин одоогоор манай улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй нөхцөл байдал харьцангуй тайван байгаа. Иймд ард иргэд зах худалдааны төвүүдийг хаах тухай ташаа мэдээлэлд төөрөгдөхгүй тайван байхыг албаныхан санууллаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hiih ajilgui daind huursun teneg humuus ih bnaa . Zahuudig haagad hend adhigtai uym . Baraanii homsdold orood bugd dampuurtsgaana biz . Tend chini myanga tumen hun amjirgaaga zalguulj banknii uruu tulun amidardgiin . Muruuruu ajil ajlaa hiitsgee . Bitgii huurtsguugud bai!!!!!!
2020-01-27
zalii:
manai nuguu heseg buleg daind huurdug medrel muutai eh survaljgui medee medeeleld itgedeg uhjiisen balai huuruud gaduur neg sensatslaad hamag idej uuh eum huu hamaj baigaam bishuu haha
2020-01-27
Иргэн:
Яаралтай хаах хэрэгтэй, хотын дарга аа!!! Сүүлд нь амаа барив даа
2020-01-27
!!!!:
Haa haa
2020-01-27
et ni zahuudaa tsaashdaa ter chigeer ni haagaad dahin ajjluulmaargui bnaa 1 dor olonhvn vvnees hoish dahij hezee ch shabuulahaa bolitsgooy
2020-01-27