ШУУД: УИХ-ын сонгууль 29 тойрог 76 мандаттай явагдана
1-27

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. хуарладаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв.

 

 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын нэгнээс тойрог байгуулах, сонгууль явуулах товыг УИХ шийдвэрлэх ёстой. Өглөө МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлаар шийдвэр гаргалаа. Улсын хэмжээнд 29 тойрогт 76 мандат хуваарилна. Орон нутагт 20 тойрог, 52 мандат хуваарилна. Мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Нэг тойрогтой байсан аймгуудыг хоёр болгосон. Сонгуулийн тухай хуулинд олон мандаттай тойрог байгуулна гэсэн. Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Булган аймаг нэг мандаттай байсныг нэмж байна. Нийслэлийн хэмжээнд 9 тойрог 24 мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан тав таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурав, Багахангай, Налайх, Багануур дүүрэг хоёр мандаттай байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хоёр хоёр тойрогт хувааж байна. 

 

Баянзүрх дүүрэгт 360 мянган сонгогч байна. Сонгуулийн 22 хоноггийн хугацаанд хүрч ажиллахад хэцүү. 

 

МАН-ын бүлгийн хуралдаанаар 11 Элчин сайдын асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн оруулж ирсэн. МАН-ын бүлэг 9 Элчин сайдыг дэмжлээ. БНЭУ-д Элчин сайдад нэр дэвшсэн н.Бүрэнбаяр гэж хүн 66 настай. Өнөөдөр төрийн албаны хуулиар дээд хязгаар 65 нас хүртэл гэж заасан байгаа. БНСУ-д Элчин сайдад нэр дэвшсэн Өнөрзаяа гэж хүн мэргэжлийн бус, дипломат албанд ажиллаж байгаагүй хүн байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн үү?

 

-Н.Номтойбаяр гишүүний асуудлыг хэлэлцсэн. Хугацаа болоогүй учир бүлэг эргэж ярилцана гэсэн байр суурьт хүрсэн. Санал сонсоод өнгөрсөн. 

 

-Болгарт Элчин сайдаар томилогдох Ц.Цэнгэл нэр дэвшигчийг дэмжсэн үү?

 

-Цэнгэл нэр дэвшигчийг төрийн албанд олон удаа томилогдсон хүн гэж дэмжсэн. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Луйварчид ЖДҮ чид тэдний үр сад ахан дүүс улс орноо ард түмнээ хууран мэхлэгчидийг шүүлтүүрээр сайн шүүрдэх хэрэгтэй
2020-01-28
Zochin:
Amindaa yamar ihk hkairtai bnaa surtalchilaa bololtoi..mask shaasan
2020-01-27
Zochin:
Delhkii suirne geed taigad zugtaasan erunhiilugchtei mongol uls.ineedtei.muu amid yavahaar sain uheerei.
2020-01-27
Zochin:
Mongoliin tuluu tsohilohk zurhkgui humuus sain har.chi bish chamd itgesen ter humuusiin tuluu uhej chaddag baigaarai.
2020-01-27